• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-25
Ангилал: Засгийн газар
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд  түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах,  нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно.  Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.

Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна

Дараа нь Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.  Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ.  Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана

Үргэлжлүүлэн гишүүд Тавантолгой түлш ххк дээр ажилласан юм. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар  жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа.  Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ.  Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заал, оффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.

Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Previous Post

УОК: Хөл хориог есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа

Next Post

Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Next Post
Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.