• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Залуу хөгжимчид сонсогчидоо бэлтгэж эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-24
Ангилал: Урлаг
Залуу хөгжимчид сонсогчидоо бэлтгэж эхэллээ

    Сонгодог хөгжим сонсохын тулд бид заавал театр эсвэл филормонид очих шаардлага гардаг. Миний хувьд л анхны үзвэр маань тийм таатай байгаагүй санагдана. Ангийн хамт олонд маань ч сонгодог хөгжим сонсох нь “Төвөгтэй” хэмээгдэх болсон. Харин энэ таагүй мэдрэмжийг урлагийн сургуулийн сурагч, оюутнууд, залуу уран бүтээлчид өөрчлөхийг хүсчээ.

  Энэ өөрчлөлтийн эхний алхам бол Khug-Jim community-аас зохион байгуулдаг “Music date” хэмээх хөгжимд дурлагсдад зориулсан цуврал эвент юм. Тус эвентэд залуу уран бүтээлчид төдийгүй мэргэжлийн урлагийн сургуулийн оюутнууд оролцон тоглодог байна. Мөн Khug-Jim community нь мэргэжлийн урлагийн сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байдаг тул хөгжмийн чөлөөт пэйжүүдийн хамтарсан Silence wave  эвентийг хамтран зохион байгуулсан байна.

 Silence wave эвентийн санааг анх хөгжмийн зохиолчдын талаар мэдээлэл хүргэдэг Epoch пэйж гаргасан ба бусад пэйжүүддээ санал тавьж, хамтран ажиллах болсноор санаа нь бодит биеллээ олжээ.

Сонсогчдыг  бага багаар бэлтгэх хэрэгтэй

 Epoch пэйжийн админ: Энд тэнд арга хэмжээн дээр хөгжмөө тоглохоор тогтож сонсож байгаа хүн цөөхөн байдаг. Хоорондоо ярьж, инээлдээд.  Тиймээс энэ байдлыг өөрчлөхийг хүссэн. Монголд сонгодог урлагийн чөлөөт тоглолт болдоггүй. Сонсогчид сонгодог хөгжмийг дуурь эсвэл филармонид үзэх боломжтой байдаг. Очоод үзэхээр шууд л том том 20-30 минутын концерт сонсох болдог. Сонгодог хөгжим сонирхож эхэлж байгаа хүнд шууд концерт сонсоно гэдэг хэцүү. Тиймээс сонсогчдыг анхнаас нь бага багаар бэлтгэх хэрэгтэй. Тухайн зохиол эхлэхийн өмнө бүтсэн түүх, сонирхолтой тайлбарыг нь ярьж өгвөл маш хүртээмжтэй байх гэж бодсон

 Хөг-Жим пэйжийн админ: Анх манай Khug-Jim community-аас “Music date” хэмээх мэргэжлийн хөгжмийн урлагийг нийтэд ойртуулах зорилготой эвентийг зохион байгуулж байсан.   Харин энэ удаагийн Silence wave эвентийг, Epoch пэйж манайд санал тавьсанаар хийх болсон. Хөгжмийн пэйжүүд ер нь ар араасаа нээгдээд хөгжмийн талаарх мэдээллийг тал бүрээс нь өгч байна. Тиймээс нэгэнт л эвент хийе гэвэл бусад пэйжүүдтэйгээ хамт хийвэл илүү дээр санагдсан. Нийт 6 пэйжийн админууд, уран бүтээлчид нийлээд 40 гаруй хүний хөдөлмөр шингэсэн эвент боллоо. Бид эвентээрээ “Би бол хөгжим сонсогч” гэдэг хүнийг бэлдэхийг хичээх болно.

   “ Залуу хөгжимчдөд чөлөөт тайз хэрэгтэй байна”

   15 настай төгөлдөр хуурчийн зохиосон аяыг хаана сонсож болох вэ? СУИС эсвэл Хөгжим бүжгийн шалтгалтын тайзнаас сонсох боломжтой. Мөн залуу уран бүтээлчдэд зориулсан “Чөлөөт тайз”-наас зохиол нь яаж бүтсэн талаарх зохиолчийн яриатай, өөрийнх нь тоглох мэдрэмжийн хамтаар сонсох боломжтой юм. Харин монголд залуу уран бүтээлчдэд зориулсан чөлөөт тайз цөөхөн. Тиймээс эвентийн зохион байгуулагчид зөвхөн сонсогчдыг бэлдэх биш, залуу уран бүтээлчдийг дэмжих хэрэгтэй  талаар өгүүлсэн юм.

  Эвентэд оролцогчид ихэвчлэн 15-25 насны, мэргэжлийн урлагийн сургуулийн сурагч, оюутнууд байв. Тэдний хувьд сургууль, театрын тайзнаас гаднах анхны тайз нь байсан юм. Мөн илүү чөлөөт орчинд тоглосон тул өөрсдийнхөө хөгжим тоглох мэдрэмжийг илүү илэрхийлж чадсан байх хэмээн хэллээ.

БНХАУ-ын Кунмин хотын олон улсын филармоний гоцлол хөгжимчин Т.Хуяг: Энэ эвент үнэхээр кайфтай байлаа. Би мэргэжлийн тайзан дээр костюм өмсөөд л хөгжмөө тоглож үзснээс, үзэгчидтэйгээ ийм ойрхон зайтай тайз, чөлөөт орчинд анх удаа тоглож үзлээ. Мөн хөгжим сонсох чин хүсэлтэй хүмүүс ирсэн нь таатай байна. Хөгжимчид маань бас өөрсдийн хүслээр нэгдэн тоглож байгаа нь сайхан санагдлаа.

Соёл урлагийн их сургуулийн оюутан Н.Энхжин: Миний дууг чимээгүй суугаад сонсоно гэж бодсон. Гэтэл бүгд хамт дуулаад, дахиулъя гэж орилоод гоё байлаа. Манай найз бид хоёрын хамтралын анхны тайз. Хамт дуулна гэж бэлдсэнээс хойш ямар ч боломж олдоогүй. Энэ эвентийн тайзан дээр хамт дуулсандаа баяртай байна.

Эвентийн онцлох бүтээлээр Монгол улсын консерваторийн сурагч Г.Итгэлтөгс болон Соёл урлагийн их сургуулийн оюутан Э.Нармандах нарын зохиосон Хязгааргүй   хэмээх “Valentine gift” аязыг нэрлэсэн юм.

“Бүрхэг бүтэнсайны тэнгэрт салют буудаж буй мэт мэдрэмж төрүүлсэн”

Сонсогчдын хувьд мөн 13-30 насны хүмүүс байгаа ажиглагдсан. Үзэгчдийн зүгээс чөлөөт байдлаар хийж байгаад нь ихээхэн сэтгэл хангалуун байлаа. Тайз, үзэгчдийн суудал их ойр, хөгжимд дуртай цөөн хүмүүс байсан нь өөрсдийн аминчхан яриаг өрнүүлж буй гэлтэй.

“Тогтсон ойлголтыг өөрчлөгдөнө гэж найдаж байна”

Хөг-Жим пэйжийн админ Х.Өлзийсайхан: Нэг талаас хөгжимчдийг үнэлэхгүй байна, нөгөө талаас хөгжимчдийн үүрэг оролцоо бага гэж хардаг. Энэ бол сонсогч, хөгжимчдийн хооронд тогтсон хэвшсэн ойлголт. Тиймээс залуучууд бид энэ ойлголтыг өөрчлөгдөнө гэж найдаж байна. Хөгжимчдөд хайртай байгаасай. Хайрлуулахын тулд хөгжимчид бид өөрсдөө хайрлагдах зүйлээ хийх болно. Маамуу нааш ир дуугаар эвентээ эхлүүлсэн маань залуучууд бидэнтэй нэгдэж, мэргэжлийн урлагийн байгууллага үзэгчдийн зайг ойртуулахад хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.

Хөгжмийн чөлөөт пэйжүүдийн хамтарсан Silence wave эвентийг жилд нэг удаа хийхээр төлөвлөж байгаа юм.

Гэрэл зургийг

Tulgaa Skizz Artist 

https://www.facebook.com/Battulgaphoto

Previous Post

Япончуудын зохион бүтээсэн хачирхалтай зүйлсийн цуглуулгаас

Next Post

Арван мянган ширхэг амны хаалтыг түргэн тусламжийн төвд гардууллаа

Next Post
Арван мянган ширхэг амны хаалтыг түргэн тусламжийн төвд гардууллаа

Арван мянган ширхэг амны хаалтыг түргэн тусламжийн төвд гардууллаа

Шинэ мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг

Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг

2025-12-16
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа

СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа

2025-12-16
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

2025-12-16
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

2025-12-16
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарна

УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарна

2025-12-16
АҮЭБЯ: Монгол Улс 12 дугаар сард 219400 тонн шатахуун импортолно

АҮЭБЯ: Монгол Улс 12 дугаар сард 219400 тонн шатахуун импортолно

2025-12-16
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

2025-12-16
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

2025-12-16
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-16
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.