• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сайжруулсан түлшийг 1000 гаруй цэгээр дамжуулан борлуулна

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-19
Ангилал: Нийгэм
Сайжруулсан түлшийг 1000 гаруй цэгээр дамжуулан борлуулна

Өвөлжилтийн  бэлтгэл  хангах  ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн  байгууллага,  харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөжээ. Эдгээр нь  80 хувийн  гүйцэтгэлтэй байна. Улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгөх юм байна.

Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа” гэдгийг онцлов.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Энэ онд баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн Налайх дүүрэгт байрлах зүүн бүсийн шахмал түлшний хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаас хангаж ажиллана. 16-100 кв.т хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1800 аж ахуйн нэгж, 100 кв.т-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуйн нэгж, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гурвалсан гэрээ байгуулан сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгжүүдийн анхааралд гурвалсан гэрээгээ байгуулан сайжруулсан түлшээ нөөцлөхийг хүсч байна. Энэ онд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлье” гэв.

Previous Post

Улаанбаатарт Сэлэнгийн шинэ ногооны худалдаа маргааш эхэлнэ

Next Post

УБЦТС: Шугам засварын ажлаар дараах газруудад цахилгаан хязгаарлана

Next Post
УБЦТС: Шугам засварын ажлаар дараах газруудад цахилгаан хязгаарлана

УБЦТС: Шугам засварын ажлаар дараах газруудад цахилгаан хязгаарлана

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2026-03-11
Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.