• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-19
Ангилал: Боловсрол
МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна

Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль /МҮИС/-аас “Ковид 19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл, хөл хорионы дэглэмийн нөхцөл байдлыг харгалзан сургалтын төлбөрөө 20-60 хувь хөнгөлөн оюутнууддаа бэлэг барьж байна.

Тодруулбал: МҮИС-д шинээр элсэгчдэд ЭЕШ-д 600-аас дээш оноо авсан бол төлбөрийн 60 хувийн хөнгөлөлт эдлүүлэх бол 1-4 дүгээр дамжааны бүх оюутнууддаа 2020.09.10-наас өмнө төлбөрөө төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дэлхийд нэрээ дуурсгах хүчирхэг монгол залуусыг бэлтгэх зорилготой МҮИС нь 15 мянган оюутан, 700 гаруй эрдэмтэн багштайгаар олон улсад хамгийн эрэлттэй 250 гаруй мэргэжлээр боловсролын бүхий л үе шатны сургалтын үйл ажиллагааг 22 дахь жилдээ амжилттай явуулж байна.  

Энэ жилийн хувьд МҮИС нь олон улсын тэргүүлэх их сургууль төсөл болон бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажиллажээ.

Энэ тухай МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди танилцуулахдаа “МҮИС нь олон төсөл, бүтээн байгуулалтаар оюутнууддаа бэлэг барьж байна. Бид Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Шинэ бүтээн байгуулалтаас дурдвал 700 хүний “Эвент холл” буюу олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой танхимыг ашиглалтад орууллаа. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэгэн адил 15 давхар 200 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байгааг дуулгахад таатай байна. Мөн олон улсын стандартын дагуу тав тухтай орчин бүрдүүлсэн 24 цагийн үйл ажиллагаатай 40.000 номын фондтой Азид хоёрт орох номын санг ашиглалтад өглөө. Түүнчлэн 24 цагийн харуул хамгаалалттай, өрөө болгондоо гал тоо, бие засах өрөөтэй эрэгтэй, эмэгтэй үндсэн орцтой оюутны орон сууцыг Монголдоо анх удаа ашиглалтад оруулсан. 250-300 машины авто дулаан зогсоолыг ашиглалтад оруулсан гээд бүтээн байгуулалтын өрнүүн амжилтаар 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж байна” хэмээсэн юм.

Previous Post

ДЭД САЙД Б.МӨНХЖИН ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Next Post

Улаанбаатарт Сэлэнгийн шинэ ногооны худалдаа маргааш эхэлнэ

Next Post
Улаанбаатарт Сэлэнгийн шинэ ногооны худалдаа маргааш эхэлнэ

Улаанбаатарт Сэлэнгийн шинэ ногооны худалдаа маргааш эхэлнэ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.