• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-23
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм, Эрүүл мэнд
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг.

Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160.000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн “Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ” гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаа хөгждөг юм байна.

0-2 НАС

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхитэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ.

Мөн унтахынх нь өмнө нь орой болгон зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна.

Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноос хайх ч юмуу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй байдаг юм байна.

Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ.

Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 НАС

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог байна. Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ.

Удаан үргэжлүүлж сурч чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас  юм байна.

10 НАСНААС ХОЙШ

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чавдар буюу карьерыг тодорхойлдог гэнэ.

Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших  эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь нөлөөлдөг.

Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь аль хэдийн тавигдсан байдаг.

Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА АНХААРАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Хүүхэл хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна.

Унтахын өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэр шалгалтанд бэлдэж байхдаа унтахынхаа өмнө эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.

Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.

Хөдөлгөөнтэй байж спортоор хичээллэх нь сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ.

Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, иймд юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины Hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Previous Post

Короновирусын голомт болох Ухань хотоос гарах нийтийн тээврийн хэрэгслийг зогсоожээ

Next Post

Коронавирус генийн шинэ хослол болохыг тогтоожээ

Next Post
Коронавирус генийн шинэ хослол болохыг тогтоожээ

Коронавирус генийн шинэ хослол болохыг тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.