• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Google-тэй сөргөлдсөн “Huawei”-гийн дөрвөн камертай утас

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-10-03
Ангилал: Дэлхий
Google-тэй сөргөлдсөн “Huawei”-гийн дөрвөн камертай утас

Хятадын “Huawei” брэнд 2019 оны хамгийн сүүлийн загвар болох “Huawei Mate 30”, “Mate 30 Pro” утсаа Германы Мюнхен хотод танилцууллаа. Шинэ бүтээлийн танилцуулга олны анхаарлыг ихэд татсан учир нь энэ бол АНУ-ын эдийн засгийн хоригийн дараа гарсан анхны бүтээл нь байв. Хоригийн улмаас шинжлэх ухаан, техник технологийн олон шинэ нээлт, ололтыг ашиглаж чадахгүй болсон хятад брэндийн хувь заяа тодорхойгүй мэт байсан ч энэ танилцуулга “Huawei” компанийн үйл ажиллагаа хэвийн гэдгийг дэлхий нийтэд харуулж чадлаа.

Германд тэд ухаалаг утсаа үзүүлэхээс илүү компанийнхаа ирээдүй, төлөвлөгөөг сурталчилж, гаднын ямар ч нөхцөл цаашдын хөгжилд нь саад болохгүй гэдгийг харууллаа. Мэдээж шинэ “Huawei Mate 30”, “Mate 30 Pro” утсаа танилцуулж, хурдан цэнэглэгддэг шинэ төхөөрөмжүүдээ үзүүлж, 5G сүлжээний талаар ярин, Google-гүй хэрхэн хөгжихөө мэдээлсэн.

“Huawei Mate 30 Pro” бол орчин үеийн бүх технологийг агуулсан гар утас.  6,53 инчийн том OLED дэлгэц байна уу? Байна. Гүйцэтгэлийн чадвар хамгийн өндөр шинэ процессор байна уу? Байна. Мөн дөрвөн өөр өнцгөөс зураг авч, бичлэг хийдэг дөрвөн камераар тоноглогджээ. Дээр нь 5G, 4,4 мянган миллиампер-цагийн аккумлятор, секундэд  7680 кадрын давтамжтай видео, их биен дээр нь товч байхгүй, нүүр, хурууны хээ таних төхөөрөмж, алсын удирдлага, ус, тоосны IP68 хамгаалалт, нүдний хөдөлгөөнөөр дэлгэц өөрчлөгдөх систем зэрэг өөр ямар ч утсанд байхгүй технологи энэ утсанд л байна.

Гадна байдлаараа энэ хоёр утас төстэй ч “Huawei Mate 30” нь ажиллагаа энгийн, хялбар. Арын хэсэг нь шилэн бөгөөд харах өнцгөөс шалтгаалан, өнгө өөрчлөгдөнө. Эко арьсан бүрхүүл нь жирийн арьснаас бөх. Ердөө 200 грамм жинтэй.

Шинэ “Huawei Mate 30” утас Android 10-ийн AOSP хувилбар дээр ажиллана. Бусад брэндийн утастай ижил гэсэн үг. Гэхдээ хайлт, дэлгүүр, шуудан, газрын зураг гэсэн Google-ийн үйлчилгээ байхгүй. Мэдээж хэрэгтэй апп-уудаа татаж суулгахад асуудал тулгарахгүй, тус брэндийн өөрийнх нь аппликейшнийг ашиглахад ч хялбар. “Huawei”-д жилд 180 тэрбум удаа татагддаг, 45 мянган апптай өөрийн гэсэн дэлгүүр бий.

“Huawei” компанийн тэргүүн Ричард Ю “Бид Google (GMS)-ийн үйлчилгээг ашиглаж болохгүй ч өөрсдийн  Huawei (HMS) сервисийн бүтээгдэхүүн байгаа. Удахгүй  “Huawei AppGallery” гэдэг дэлгүүр нээнэ” гэж танилцуулга дээр хэлсэн юм.

Үүний тулд тус компани апп зохион бүтээгч чөлөөт программчдад зориулан, нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. “Huawei” болон бусад хятад компаниуд дотоодын зах зээлдээ Google-гүй амжилттай яваад байгаа билээ. Хэрэв үнэхээр Гүүгл тэдэнд хэрэггүй байгаа бол гадаадын бусад компани ч Гүүглийн эрхшээлээс салж, Google том цохилт хүлээх болно.

“Mate 30 Huawei” утастай хамт “Watch GT 2” шинэ цагийг танилцуулсан. Одоогийн байдлаар дэлхийн Android хэрэглэгчдэд зориулсан хамгийн ухаалаг цаг бол энэ юм. Учир нь Google компани “Wear” платформоо хаясан бол өөр үйлдвэрлэгчид ухаалаг цагны зах зээлд орж чадахгүй байгаа. “Watch GT 2” цаг 42, 46 миллиметр корпустай. Kirin A1 тусгай процессорын ачаар хоёр долоо хоног байнгын ажиллагаанд байж, хүний нойр, судасны цохилт, биеийн тамирын дасгалыг хянаж, Bluetooth-гээр хөгжим сонсож чадна. 3D шилэн дэлгэц нь дэлгэцийн хэмжээг томсгодог. Нийт 15 төрлийн спорт, гадаа салхинд хичээллэх найман төрлийн идэвхтэй амралт, танхим дахь долоон төрлийн хичээл сургуулийн явцыг хэмжин шалгадаг фитнес удирдлагатай. Эзнийхээ биеийг 160 үзүүлэлтээр хэмжиж, шатаасан өөх тосны хэмжээг тогтооно. Унтаж байхад нь судасны цохилтыг хянаж, хэр зэрэг амарсан болохыг тогтоож, асуудал байвал өглөө нь мэдээлдэг ийм ухаантай цаг.

Чихэвч нь бас цагнаасаа дутахгүй ухаантай. “Huawei” компанийн “FreeBuds 3” шинэ чихэвч гаднын чимээг дараад зогсохгүй, эзнийгээ утсаар ярихад ярианы өө сэвийг янзлан, цааш нь дамжуулдаг, микрофон нь салхины чимээг бүрэн устгадаг авьяастай. Нэг цэнэглээд дөрвөн цаг тасралтгүй ашиглаж болно. Энэ бүхнээс гадна утасгүй цэнэглэгч SuperCharge зэрэг олон шинэ бүтээл гарчээ.

АНУ, Хятадын худалдааны дайны улмаас хамгийн их хохирол амссан нь “Huawei” компани. Энэ компанид дараа дараагийн цохилтууд ч ирж магадгүй байгаа. Өндөр технологи, техникийн дэвшлийн зуунд хоёр орны сөргөлдөөнөөс битгий хэл удирдагчдынхаа ганц алдаанаас болоод дампуурсан компани олон бий. Харин “Huawei” бараг бүрэн ганцаардлын дунд шинэ бүтээл гаргасаар л байна. Худалдааны дайн хэзээ өндөрлөхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хүн ам ихтэй зах зээлийг атгасан “Huawei” оршин тогтносоор байх болно гэдгээ харуулсаар байна.

Previous Post

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

Next Post

Ахлах ангийнхан ярьж байна: Манай ангид танихгүй ахтай чатаар танилцаад уулзсан охин ч бий

Next Post
Ахлах ангийнхан ярьж байна: Манай ангид танихгүй ахтай чатаар танилцаад уулзсан охин ч бий

Ахлах ангийнхан ярьж байна: Манай ангид танихгүй ахтай чатаар танилцаад уулзсан охин ч бий

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Конвенцуудын үндэсний тайлан, төлөвлөгөөг сайдын зөвлөлөөр хэлэлцэв

Конвенцуудын үндэсний тайлан, төлөвлөгөөг сайдын зөвлөлөөр хэлэлцэв

2026-02-25
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

2026-02-25
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

2026-02-25
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

2026-02-25
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

2026-02-25
Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

2026-02-25
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

2026-02-25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

2026-02-25
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

2026-02-25
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

2026-02-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.