• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Мягмар: Эмч, сувилагч нарын шөнийн цагийн нэмэгдэлийг 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгох шаардлагатай

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-10-02
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Б.Мягмар: Эмч, сувилагч нарын шөнийн цагийн нэмэгдэлийг 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгох шаардлагатай

2020 оны төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан МЭДЭГДЭЛ хүргүүлж байгаа талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ” УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан дараах саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын төсөвт зайлшгүй тусгах асуудлуудаар МЭДЭГДЭЛ хүргүүллээ.

Тухайлбал, 

1. 2018-2019 онд Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийн  шинэчлэлд хамрагдаагүй зарим ажил мэргэжлүүд болон үйлчилгээний ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх,

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.6 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын болон салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлж, ажилтан бүрийг тэгш хамруулах шаардлагатай
  • Тухайлбал эмнэлгийн хамгийн хариуцлагатай алба болох тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, эм зүйч, эмнэлгийн инженерүүд, мэдээлэл технологийн ажилчид, мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний голомтонд ажилладаг биологич, нян судлагч, амьтан маллагч, тархвар судлагч, биотехникч, гистологи лаборант, асрагч, нярав, нягтлан, үйлчлэгч, тогооч, манаач гэх мэт ажил, мэргэжлүүд цалингийн нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл”-ийг цагийн цалинд 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийн төсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх,

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд мөн хуулийн 54.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох журам”-ын дагуу 3 дахь заалтын хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад “шөнийн цагаар ажилласны нэмэгдэл” олгох  асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
  • Эмч, сувилагч нарын нэг өдрийн ажлын үргэлжлэх цаг хэт урт, байнга шөнийн цагаар ажилласнаас үүдэн ажлын ачаалал, ажил мэргэжилтэй холбоотой өвчлөл, ажлаас халшрах хам шинж жилээс жилд нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмч болон сувилагч мэргэжилтний хомсдолд орж, шинэ залуу сувилагч нар ачаалал ихтэй улсын эмнэлэгт ажиллахгүй байна.

3.    Унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх, 

  • Дээрх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 75.3 дахь заалт болох “Ажилтныг ажил үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй тохиолдолд ажил олгогч хооллох бололцоогоор хангана” гэсэн заалт эрүүл мэндийн салбарт хэрэгжихгүй байна.
  • Эмч, сувилагч, ажилтнуудад хоолны мөнгийг ажлын хоногоор тооцон олгодог бөгөөд жижүүрт хонож ажилласан тохиодолд оройн хоол, өглөөний цай олгох төсөв хүрэлцдэггүйгээс ихэнхдээ бэлэн хоол идэх эсвэл огт хоолгүй ажилладгаас хоол боловсруулах замын болон бусад шалтгаант өвчлөл буурахгүй байна. Зарим эрүүл мэндийн байгууллагын ажилчдын Хөдөлмөрийн чадвар түр алдалт 55%-д хүрч байна.

4.Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх,

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 26,2, 28.1 дэх заалтыг хэрэгжүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтнуудад иж бүрэн тусгай хувцасаар хангахгүй байна. Ихэнх эмнэлэг зөвхөн халад, өмд цамц олгодог бөгөөд эсвэл огт олгоогүй 5 жил болсон эмнэлгүүд ч байна. Эмнэлэгт ажиллах зориулалтын гутал, шөнийн ээлжинд ажиллахад зориулсан дулаан цамц, солих ээлжийн хувцас олгохгүй байгаагаас эмч сувилагч нар өөрсдийн цалингаараа ажлын хувцасаа хангаж байна.
  • Эрүүл мэндийн салбарт үйлдвэрлэлийн осол, гэмтэл, халдага, хөдөлмөрийн чадвар түр алдалт буурахгүй байна.
  • Ажлын иж бүрэн тусгай хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл эрүүл мэндийн байгууллага бүрт дутагдалтай, эсвэл олгохгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын болон орон тооны ажилтан ажиллуулах зардал төсөвт тусгагдахгүй байна.

5.   Эмч, сувилагч  бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,

  • Монгол улсад их эмчийг төр болон хувийн сургуулиуд хангалттай бэлтгэж байгаа ч зарим өндөр ур чадвар шаардагдах хүүхэд нярайн эмч, халдварт, эмгэг судлаач эмч дутагдалтай хэвээр байна.  Мөн төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага бүрт бүх мэргэжлийн сувилагч дутагдалтай байна. Энэ нь дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэнээс үл хамааран нэг ижил цалин хөлс авч, ажлын хэт их ачаалалтай, стандартаар шаардлагатай бүрэн орон тоогоор ажиллуулдаггүй, 1 сувилагч 2-3 хүний ажлыг хавсран гүйцэтгэдэг ч нэмэгдэл урамшуулал олгодоггүй, халдвар авах өндөр эрсдэлтэй, цаг наргүй ажилладгаас сүүлийн жилүүдэд сувилагч мэргэжлийг сонгон суралцах нь эрс багасч байна. Сурч байгаа сувилагч нар эмч, нийгмийн ажилтан, эмч зүйч мэргэжлээр улсын болон хувийн сургуульд дэвшин суралцах хандлага ихэссэн төдийгүй, гадаадад хүүхэд харах, ахмад настан асрах өндөр цалинтай ажилд явах, хувийн эмнэлэгт ачаалал багатай өндөр цалинтай ажилд орох, эсвэл мэргэжлээ орхих хандлага ихэсч, шинэ залуу боловсон хүчин дэмжих бодлогыг төр засгаас хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.” гэв.

Дээрх асуудлуудаар МЭМАҮЭ-ийн холбооноос төсөв өргөн барихаас өмнө ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт ч туссан хэдий ч төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тул дэмжиж өгөхийг хүсчээ.

2020 оны төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийж байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

http://todmedee.mn/wp-content/uploads/2019/10/10000000_176546873390048_5458660698600027697_n.mp4
Previous Post

Зөөсий: Ааваа ананд эгчийн хэлсэнээр та ээжийг алсанаа яагаад надад хэлээгүй юмбэ.Ээжийг өвчнөөс болж өөд болсон гэсэн биздээ

Next Post

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

Next Post
ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

ХЭРВЭЭ ТА ТАМХИНААС ГАРАХААР ШИЙДСЭН БОЛ СУМ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА УУ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Конвенцуудын үндэсний тайлан, төлөвлөгөөг сайдын зөвлөлөөр хэлэлцэв

Конвенцуудын үндэсний тайлан, төлөвлөгөөг сайдын зөвлөлөөр хэлэлцэв

2026-02-25
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

2026-02-25
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

2026-02-25
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

2026-02-25
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

2026-02-25
Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

2026-02-25
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

2026-02-25
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

2026-02-25
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

2026-02-25
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

2026-02-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.