• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-06
Ангилал: Нийгэм
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, компанийн менежментийг оновчтой болгох болон дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.

Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жилд буюу 2021–2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо вакцин үйлдвэрлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

Тухайлбал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологийг нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Одоогоор туршилтын вакциныг савласан энэ 10 дугаар сард хээрийн туршилт хийх юм.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр: “Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг даалгалаа.

“Биокомбинат” ТӨХХК нь анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгджээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр нь өдгөө 4 алба, 15 цех, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Биокомбинат ТӨХХК мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд нэг жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.

Previous Post

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

2026-10-06
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

2026-10-06
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

2026-10-06
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-10-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

2026-10-06
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

2026-10-05
Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна

2026-10-05
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Сурагчид энэ сарын 30-нд хичээллээд амарна

2026-10-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.