• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-06
Ангилал: Эдийн засаг
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяныг Монгол улс 2017 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд “Мэдээллийг AI-аас Шийдвэрийг та өөрөө” уриатайгаар 10 дугаар сарыг дуустал орон даяар үргэлжлэх юм. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа энэ оны аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, нийт 800 гаруй хүүхэд, залуус оролцлоо.

Энэ жилийн аяны хүрээнд хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа зөв төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгодоо төвлөрөх хандлагыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан болон финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв, хариуцлагатай ашиглахын зэрэгцээ хамгийн чухал нь санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон банк, санхүүгийн салбарын бусад төлөөлөл оролцож, хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа. Мөн нээлтийн үеэр хүүхэд, залуучуудын дунд Kahoot тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийг Хадгаламжийн эрхийн бичиг, хуримтлалын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор мөнгө хуримтлуулдаг тэмээгээр шагнаж, урамшууллаа.

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

2026-10-06
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

2026-10-06
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

2026-10-06
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-10-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

2026-10-06
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

2026-10-05
Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна

2026-10-05
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Сурагчид энэ сарын 30-нд хичээллээд амарна

2026-10-05
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.