• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-07
Ангилал: Дэлхий
Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байгаа ч зарим зүйлс хэвээр байгаа нь таатай юм шиг. Ядаж л амьдрахад хамгийн тааламжтай хот одоог хүртэл тааламжтай хэвээр байгаа нь. Тухайлбал, Economist Intelligence Unit (EIU)-ийн жагсаалтад Копенгаген хот хоёр дахь жилдээ амьдрахад хамгийн тааламжтай хотоор шалгарчээ. Үүнээс өмнө Австрийн Вена хот гурван жил дараалан нэгдүгээр байрт шалгарч байсан юм. “The Economist” сэтгүүлийн охин байгууллага болох “EIU” нь боловсрол, тогтвортой байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, соёл зэрэг олон хүчин зүйлээр дэлхийн 173 хотыг эрэмбэлжээ. Улмаар Копенгаген хот тогтвортой байдал, дэд бүтэц, боловсрол зэрэг гурван ангилалд “төгс” оноо авсан.

ӨНДӨР ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Энэ жил жагсаалтын зарим байр өөрчлөгдсөн нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хот гурван байр ахиж, 66-д жагсжээ. Энэ нь гэмт хэргийн түвшин буурч, террорист халдлагын эрсдэл багасан тогтвортой байдлын үзүүлэлт сайжирсантай холбоотой юм. Харин Хонолулу хоёр байр ухарсан ч 25-р байрт жагсаж, АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй хот хэвээр үлджээ.

Хойд Америкт Канадын Ванкувер хот есдүгээр байрт орсноор дэлхийн эхний 10-т багтсан бүс нутгийн цорын ганц хот болсон байна. Данийн Копенхаген хот дэлхийн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарсан.

Судалгааг гаргасан байгууллагын төлөөлөгчийн хэлснээр, Копенхаген тогтвортой байдал, хөгжсөн дэд бүтэц, соёл, хүрээлэн буй орчин, төрийн үйлчилгээний чанараараа тэргүүлсэн байна.

Австралийн Мельбурн нэг байр ахиж гуравт, Сидней хоёр байр урагшилж дөрөвт жагсжээ. Өнгөрсөн жил Венатай хамт хоёрдугаар байрыг хувааж байсан Швейцарын Цюрих энэ жил тавдугаар байр руу ухарсан бол Женев зургаа, Японы Осака долдугаар байраа хадгалжээ. Австралийн Аделаид наймдугаарт, Японы Токио аравдугаар байрт орсон байна.

Харин Ойрхи Дорнодын хотуудын хувьд Ирантай хийж буй барууны дайны нөлөө тогтвортой байдлын үнэлгээнд сөргөөр нөлөөлжээ. Хамгийн их ухарсан хотуудын нэг нь Оманы нийслэл Маскат бөгөөд 14 байр ухарч 123-т, Кувейт хот 12 байр ухарч 105-д жагссан байна.

Мөн Их Британи өнгөрсөн жил үймээн самуун, эмх замбараагүй байдлын улмаас буурсан үнэлгээгээ сэргээжээ. Манчестер 52-р байрт жагсаж, тус улсын хамгийн өндөр үнэлгээтэй хот болсон бол Лондон 54-т, Эдинбург 64-т бичигдсэн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АХИЦ

Баруун Европ амьдрахад хамгийн таатай бүс нутаг хэвээр үлдсэн ч дундаж оноо нь 2025 оны 91.8-аас 91.7 болж бага зэрэг буурчээ. Харин Азийн дундаж оноо 0.3 нэгжээр өсөж, 73.9-д хүрсэн байна. Энэ өсөлтөд Хятадын эрүүл мэндийн үйлчилгээний үнэлгээ сайжирсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Фүжөү хотын эрүүл мэндийн үйлчилгээний үзүүлэлт сайжирсны үр дүнд долоон байр ахиж, 93-р байрт жагссан байна.

“EIU”-ийн мэдээлснээр, Хятад улс эрүүл мэндийн салбартаа илүү их хөрөнгө оруулж, урт хугацааны асаргааны даатгалын шинэ тогтолцоо нэвтрүүлсний үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээ сайжирсан гэж үнэлсэн. Улмаар Хятадын хотуудын эрүүл мэндийн үзүүлэлтийн оноо энэ жилийн чансаанд эерэгээр нөлөөлсөн байна.

Харин Сирийн Дамаск хот дэлхийн амьдрахад хамгийн тохиромжгүй хот хэвээр үлдсэн байна.

Жагсаалтын доод хэсэгт мөн өөрчлөлт гарчээ. Ирантай холбоотой дайны нөлөөгөөр Ираны нийслэл Тегеран 164-р байр хүртэл ухарсан бол, Украины Киев хот 166-р байрт бичигдсэн байна. “EIU”-ийн салбар хариуцсан захирал Ана Николлс хэлэхдээ, “Дэлхийн хэмжээнд амьдрах нөхцөлийн дундаж оноо өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд байна. Учир нь Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлын үзүүлэлт буурсан ч Азийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжирсан нь 173 хотын нийт үнэлгээг харилцан тэнцвэржүүлсэн” гэв.  Тэрбээр мөн Азийн хотуудын оноо өссөнөөр дэлхийн шилдэг 20 хотын ес нь Ази тивд, долоо нь Европт байгааг онцоллоо.

Шилдэг 10 хот:

  1. Копенхаген, Дани
  2. Вена, Австри
  3. Мельбурн, Австрали
  4. Сидней, Австрали
  5. Цюрих, Швейцар
  6. Женев, Швейцар
  7. Осака, Япон
  8. Аделаид, Австрали
  9. Ванкувер, Канад
  10. Токио, Япон
Previous Post

“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцоно

Next Post

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Next Post
Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.