• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-02
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн, хариуцлагатай цаг үед үүрэгт ажилдаа орж байгаагаа онцлоод, Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр шуурхай үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлэв.

Өнөөдрийн байдлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж. Мөн УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд агаарын хөлгийн түлш болон гаалийн импортын татвартай холбоотой хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-тай хийх гэрээ, хэлэлцээрүүд хүлээгдэж буй тул зарим сайдыг улируулан томилох шаардлага үүссэнийг тэрбээр дурдсан юм. Энэ хүрээнд салбарын сайд нарын гүйцэтгэл, өмнө нь тогтоосон олон улсын харилцааг харгалзан үзэж байгаа аж.

Түүнчлэн бүхнийг шинээр эхлүүлэх цаг хугацаа байхгүйг онцолж, яам бүрийн гүйцэтгэлийн тайлантай танилцсан гэв. Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 1-ний дотор өргөн барих хуулийн хугацаа тулсан тул төсөв, төлөвлөгөөний ажлууд шахуу хуваарьтай үргэлжилж байгаа юм.

Харин Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах, тухайлбал хоёр яамыг нэгтгэх тохиолдолд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхийг анхаарууллаа. Тэрбээр, “Сар бүр төсөв тодотгох нөхцөл үүсэх эрсдэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог Үндсэн хуулийн зохицуулалттай тул одоогоор Засгийн газар бүрэн бүрдээгүй байгаа аж. Иймээс холбогдох хуулийн төслүүдийг өөрөө танилцуулж байгаагаа хэлээд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Мөн бүх сайдыг нэг дор солих боломжгүйг тодотгож, ялангуяа олон улсын гэрээ, хэлэлцээр хүлээгдэж буй салбаруудад залгамж чанарыг хадгалах шаардлагатайг онцолсон юм. Түлшний асуудал нэн тулгамдсан хэвээр байгааг дурдав.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь зөвхөн улс төрийн шийдвэрээс гадна санхүүгийн дарамт үүсгэдэг. Яамдын бүтэц өөрчлөгдвөл халаа, сэлгээ, зардал нэмэгдэхээс гадна зарим сул орон тоог цомхотгож, хэмнэлт гаргах бодлого баримталж байгааг тэрбээр хэллээ.

Мөн тавдугаар сарын 31-ний дотор зарлагдаагүй тендерүүдийг цуцалж, хөрөнгө оруулалтын зардлыг танахаар төлөвлөж буй аж. Орлого тасарсан тохиолдолд улсын төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл үүсэхийг дахин сануулсан байна.

Туулын хурдны замын төслийн талаар асуухад, ажлын хэсэг байгуулж судлуулахаа мэдэгдэв.

Харин улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд одоогоор ХҮН намд хамтрах санал тавьсан бөгөөд АН-тай хамтрах эсэхийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн хотын удирдлагуудтай холбоотой ёс зүйн асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх бөгөөд хотын даргад албан ёсоор анхааруулга өгсөн гэдгийг онцоллоо.

Previous Post

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

Next Post

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна

Next Post
Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.