• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-01
Ангилал: Тод мэдээ
Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.04.01/ хуралдлаа.
Хуралдаанд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцож, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг танилцууллаа.
Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн газрын дарга Ю.Отгонбилэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.
Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого, яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах төвлөрлийг сааруулах, эм зүйн салбарын хөгжлийн бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмж, ахмад настны эмийн хөнгөлөлтийн талаар танилцууллаа.
Түүнчлэн Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд банкуудаас олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл, түүний ахмад настны санхүүгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд танилцуулгатай холбогдуулан санал асуулт тавьж, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц бодлогыг боловсронгуй болгох чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Previous Post

ӨБХ: “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

Next Post

Маргааш буюу 2026.04.02-нд дараах байршилд цахилгаан хязгаарлана

Next Post
Лхагва гарагт цахилгаан хязгаарлах хуваарь

Маргааш буюу 2026.04.02-нд дараах байршилд цахилгаан хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.