• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БОХХААБХ: Ойн чиглэлээр бизнес эрхлэгчид төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хууль тогтоомж уялдаатай байх чухал гэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-01
Ангилал: Улс төр, Хууль
БОХХААБХ: Ойн чиглэлээр бизнес эрхлэгчид төрийн бодлого, шийдвэр тогтвортой, хууль тогтоомж уялдаатай байх чухал гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Эл хэлэлцүүлгийг тус байнгын хороо болон УИХ-ын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс цувралаар явуулж буй. Тус хэлэлцүүлгийн эхнийх өнгөрсөн сарын 30-нд болж, ойн салбарын эрдэмтэн судлаачид, ойн чиглэлээр тогтвортой судалгаа хийж байгаа мэргэжлийн байгууллагууд, мод үржүүлэг, агро ой эрхлэгчдийг хамруулсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн хувьд тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг, 59 зүйлтэй. Үзэл баримтлалын хувьд ойг экосистем хэмээн тодорхойлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн заалтуудыг тусгаснаараа шинэлэг болохыг онцлов. УИХ-ын гишүүн А.Ундраа мөн үеэр хэлэхдээ, “Ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгаалах, нөхөн сэргээх тухай асуудал бол үндэсний стратегийн чухал ач холбогдолтой чиглэл. Тухайлбал, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн алсалсан сумдын иргэд ойнхоо эзэн болох, амьжиргаагаа авч явах тал дээр төрийн бодлогоор тэднийг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ техник технологийн дэвшлийг ашиглан, иргэдэд мэдлэг олгох, чадавхжуулах, нөхөрлөл хоршоодын дэмжихэд хуулийн төсөл чиглэх шаардлагатай”-г тэмдэглэлээ.  Монголын ойн тогтвортой өв ТББ-ын тэргүүн З.Болдбаатарын хувьд “Ойн салбар бол нөхөн төлждөг салбар. Тиймээс ойгоо эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулбал улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. Гол нь хуулиа зөв гаргах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Ойн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа аж. Шинэчилсэн найруулгын төсөл нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал, эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн оролцоог уялдуулахад чиглэсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөж буй хууль ойн санг хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ой гэж ангилдаг байсан бол эл төсөлд “тусгай зориулалтын ой” гэсэн гурав дахь ангиллыг нэмж, генетик нөөц, судалгаа, сургалт, хот суурин газрын ногоон бүс буюу ой, түүх-соёлын ач холбогдолтой ойг тусгай дэглэмтэй болгон тусгажээ.

Түүнчлэн төсөлд улсын, аймаг/нийслэл, сум, эзэмшлийн ой, гэрээт менежмент гэсэн бүх түвшинд төлөвлөгөөтэй, уялдаатай, тайлагналтай байхаар системчилсэн байна. Зөвшөөрөл, гэрээ, ангилал, ашиглалт, нөхөн сэргээлт, нүүрстөрөгч, зөрчил, тайлан бүгдийг багтаасан олон нийтэд ил тод, цахим нэгдсэн систем болгон хөгжүүлнэ. Мөн экосистемийн үйлчилгээ, ойн эдийн засаг, био-эдийн засаг, нүүрстөрөгчийн шингээлт, нүүрстөрөгчийн нэгж, нүүрстөрөгчийн төсөл гэх мэт орчин үеийн зах зээл, уур амьсгалын бодлоготой уялдсан өөрчлөлтийг тусгажээ.

Previous Post

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Next Post

ТБХ: “Туулын хурдны зам” төслийн талаарх холбогдох мэдээллийг сонсож, Протоколын төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Next Post
ТБХ: “Туулын хурдны зам” төслийн талаарх холбогдох мэдээллийг сонсож, Протоколын төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ТБХ: “Туулын хурдны зам” төслийн талаарх холбогдох мэдээллийг сонсож, Протоколын төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш явагдана

2026-07-21
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

2026-07-21
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Өдөртөө 25 хэмийн дулаан байна

2026-07-21
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.