• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-02
Ангилал: Дэлхий
Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ

АНУ Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа зорилгодоо бүрэн хүрэх хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж, сүүлийн өдрүүдэд өрнөж буй байлдааны ажиллагаа бүрэн хэмжээнд үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв.

Түүний мэдээлснээр АНУ холбоотнуудтайгаа хамтран сүүлийн 36 цагийн хугацаанд “Баатарлаг хилэн” нэртэй өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагааг эхлүүлсэн байна. Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ уг ажиллагааг дэлхий дахин өмнө нь харж байгаагүй хамгийн том бөгөөд нарийн төвөгтэй довтолгооны ажиллагааны нэг хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ АНУ болон холбоотнууд Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах систем болон олон зуун цэргийн объектод цохилт өгсөн гэж дурдсан байна. Мөн есөн байлдааны хөлөг онгоц болон тэнгисийн цэргийн баазуудыг богино хугацаанд устгасан гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан талаар дахин дурдсан боловч уг мэдээллийг Ираны албан ёсны эх сурвалжууд хараахан батлаагүй байна. Харин Ираны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Аятолла Арафиг Дээд удирдагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр байлдааны ажиллагаа одоогоор бүрэн үргэлжилж байгаа бөгөөд стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж дуусах хүртэл зогсоохгүй гэлээ.

Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар яаралтай хуралдахаар болсон байна. Үүний зэрэгцээ Пакистаны Карачи хот дахь АНУ-ын Консулын газар руу халдсан халдлагын үеэр найман хүн амиа алдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж, АНУ–Ираны зөрчил илүү өргөн хүрээний мөргөлдөөнд хүрч болзошгүй талаар ажиглагчид анхааруулж байна.

Previous Post

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги Улсад айлчилна

Next Post

Ираныг гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл түр удирдана

Next Post
Ираныг гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл түр удирдана

Ираныг гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл түр удирдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

2026-07-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр

2026-07-29
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт үүлэрхэг, +28 градус дулаан байна

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.