• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Аюурсайхан суллагдсаны дараа мэдэгдэл хийв: “Намайг хилсээр ялласан” гэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-01
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Т.Аюурсайхан суллагдсаны дараа мэдэгдэл хийв: “Намайг хилсээр ялласан” гэв

“Нүүрсний хэрэг”-т холбогдон ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 28-нд хорих ангиас суллагдсаныхаа дараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Түүнийг анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс ялын хэмжээг 2 жил 6 сар болгон бууруулсан юм.

Т.Аюурсайхан мэдэгдэлдээ өөрийг нь “нүүрсний хэрэг”-т хилсээр холбогдуулан ялласан гэж үзэж байгаагаа илэрхийлж, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ийг улс төрийн захиалгатай хэрэг үүсгэсэн хэмээн буруутгав.

Тэрбээр “Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Миний эсрэг Ардын намын томоохон бүлэглэл ажилласан” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн өөрийнх нь хэрэгт нүүрстэй холбоотой үйл баримт шүүхээр хэлэлцэгдээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024 оны есдүгээр сарын 12-нд өгсөн тайлбарыг дурдсан байна. Тэрбээр олон нийтэд өөрийг нь нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг гэж мэдэгдсэн юм.

Т.Аюурсайхан мөн өөрийн өмч хөрөнгийг олон жилийн турш шалгуулж, хууль ёсны эх үүсвэртэй гэдгийг баримтаар нотолсон хэмээн тайлбарлаж, удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө илэрхийлжээ.

Тэрбээр улс төрийн үйл ажиллагааныхаа хүрээнд стратегийн ордуудыг хувьчлах оролдлогыг эсэргүүцэж, баялгийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээх бодлогыг дэмжиж ирсэн гэж мэдэгдсэн байна. Мөн цаашид авлигын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Т.Аюурсайхан нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгагдсан улс төрчдийн нэг бөгөөд түүний холбогдсон хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа ийнхүү суллагдаж, анхны байр сууриа илэрхийлээд байна.

Эх сурвалж: Т.Аюурсайханы цахим хуудас (2026.02.28)

Previous Post

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Next Post

5 дугаар ДЦС-ын барилын ажил 2026.04.01-нд эхэлнэ

Next Post
5 дугаар ДЦС-ын барилын ажил 2026.04.01-нд эхэлнэ

5 дугаар ДЦС-ын барилын ажил 2026.04.01-нд эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.