• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Авлигачдыг цагаатгаад эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-09
Ангилал: Нийгэм, Хууль
Авлигачдыг цагаатгаад эхэллээ

АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн амралтын газарт бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь баривчилсан.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан хаагчид 700-гаад сая төгрөгийн авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж шүүхэд шилжсэн байдаг.

Сануулахад, энэ хэргийн талаар албаны эх сурвалж “…Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг, мах, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгийн авлига авсан нь баримтаар тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230,800,000 төгрөг, 152,177 ам.доллар, 70,000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хэрхэн олсноо МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нар тайлбарлахгүй байсан тул АТГ-аас дээрх газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийг шалгаж, эд мөрийн баримт цуглуулах замаар илрүүлж, авлига авдаг байсныг нь баримтаар нотолж, хэргийг нь хүлээлгэсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалтгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа. Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсан нь тогтоогдсон ” гэж байлаа.

Гэвч уржигдар Э.Аззаяа, Н. Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. Шүүх “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үндэслэл Н.Баярсайханд 40 сая төгрөгийн торгууль ногдуулж шийдсэн байна.

Ердөө хоёр жилийн өмнө бөөн дуулиан шуугиан болж, баригдах үедээ өмднийхөө шуумагт боодол 100-тын доллар хүртэл нуучихсан байсан Мэргэжлийн хяналтын байгууллагын авлигачин байцаагчдын хэрэгт ийнхүү шүүхийн шийдвэрээр цэг хатгалаа.

Энэ хэргийг ингээд хааж байгаа юм чинь авлигын бусад хэрэг “арын хаалга”-аар ороод алга болох нь тодорхой боллоо гэж нийгэм тэр чигээрээ шүүмжилж байна.

Уг нь “…Aвлигатай хатуу тэмцэнэ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ханцуй шамлаж, нударга зангиддаг.
Гэвч бодит байдал дээр тэдний “уриа” эсрэгээрээ хэрэгжиж, авлигачдыг цагаатгаад эхэллээ.

Previous Post

Бөөгийн бизнест хяналт тавьж, захуудад шалгалт хийнэ

Next Post

Капитал банкны зээлдэгчдийн анхааралд

Next Post
Капитал банкийг ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргалаа

Капитал банкны зээлдэгчдийн анхааралд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.