• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бөөгийн бизнест хяналт тавьж, захуудад шалгалт хийнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-09
Ангилал: Нийгэм, Хууль
Бөөгийн бизнест хяналт тавьж, захуудад шалгалт хийнэ

Манай оронд нэн ховор буюу улаан номонд орсон 26 ан амьтан байдаг. Сүүлийн жилүүдэд тэдгээр амьтан цөөрсөөр байгааг олон судалгаа харуулж байна. Үүний шалтгаан нь ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар эдгээр амьтдыг агнах, эд эрхтэнийг нь хил дамнуулан зарах гэмт хэрэг ихэссэнтэй холбоотой юм.  Энэ талаар өчигдөр АНУ-ын Элчин сайдын яам,  Мөрдөн байцаах алба, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ, Байгаль зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Олон улсын судалгаагаар дэлхий дээр хууль бусаар их хэмжээний мөнгө олдог гэмт хэргүүдээс дурдвал хүний наймаа, хар тамхины хэрэг тэргүүлж байна.  Түүний дараагаар ховор, ан амьтны түүхий эдийг худалдан борлуулах гэмт хэрэг ордог аж.  Энэ төрлийн худалдаа наймааг хууль бусаар эрхэлдэг хүмүүс жилд зургаан тэрбум орчим ам.доллар олдог гэсэн судалгаа байна. Дэлхийд байдаггүй, нэн ховор амьтад манайд байдаг учраас Монгол Улс зүүн өмнөд Азид энэ төрлийн гэмт хэргийн экспортлогч орон болоод байгаа ажээ.

Түүнчлэн бөөгийн хэрэгсэл хийх, өвчин илааршуулахад ашиглах гэх мэт иргэд мухар сүсэгт автан ховор ан амьтны эрхтэнийг худалдан авч байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болжээ.  Судалгаагаар бөөгийн иж бүрэн өмсгөлд 35-40 ширхэг амьтны эд, эрхтэн, арьс, эвэр ордог байна. Тэгвэл манай улсад бөөгийн 120 гаруй байгууллага, 25 мянга бөө байдаг байна.

Тиймээс хуулийн байгууллагууд эхний ээлжинд бөөгийн “бизнес”-т арга хэмжээг авч, томоохон зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийхээр болжээ.

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын газрын дарга Н.Батбаяр “Өнгөрсөн онд хууль бусаар ан амьтан агнасан 145 зөрчил гарсан. 75 ангийн буу, 145 хавх, завь бусад ан авлах хэрэгслийг  хураан авч 23 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн хэргийг шүүх хурлаар тасалсан. Энэ нь зөвхөн илрүүлсэн л гэмт хэрэг юм. Үүнээс далдуур илрүүлээгүй гэмт хэрэг олон байна.  Одоо хяналтын цэгүүдийг чангатгах, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийхээр болсон. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, хууль тогтоомжийг иргэдэд таниулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хууль бус ан агнуурыг хэрхэн таслан зогсоосон, багасгасан талаар АНУ-ын WCI төслийн төлөөлөгчид туршлагаасаа хуваалцсан.  Тэдний зүгээс энэ төрлийн гэмт хэргийг багасгах стратегийн боловсруулалтад хамтран ажиллаж байгаа аж.

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь мэдээж төв суурин газарт  бус хээр зэлүүд газар гардаг учир 90-100 хувийн  нууцлалтай үйлдэгддэг гэмт хэрэг гэдгийг онцолж байв. Эдгээрээс хамгийн их өртөж байгаа нь саарал чоно, цоохор ирвэс, бөхөнгийн эвэр, баавгайн савар, доньд, хүдрийн заар зэрэг таван амьтан нь хууль бус худалдаа, агнуурт өртөөд байгаа байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн сарын 25-ны өдөр 205 ширхэг чонын арьсыг нүүрс тээвэрлэдэг ачааны машинд нуун БНХАУ-ын хилээр гаргах гэж байгаад баригджээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард цоохор ирвэсний арьсыг худалдаалах гэж байгаад баригдсан байна. Дан ганц монголчууд ч гэлтгүй арабууд шонхор шувууг онгоцоор хөөж бариад олноор нь ачаад явсан хэрэг хүртэл гарсан байна.  Мөн техник технологи хөгжихийн зэрэгцээ нисдэг камераар ховор амьтдыг тандан, байршлыг нь тогтоон агнах явдал ихэсчээ.  Иймээс  ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг орон даяар  зохион байгуулан хүрээлэн буй орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг багасгах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгохоор ажиллаж байгаа гэдгийг албаныхан дурьдаж байв.

Previous Post

Цагдаагийн алба хаагчид угаартсан таван хүүхдийг аварчээ

Next Post

Авлигачдыг цагаатгаад эхэллээ

Next Post
Авлигачдыг цагаатгаад эхэллээ

Авлигачдыг цагаатгаад эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.