• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Билл Клинтон Эпштейний хэргийн сонсголын үеэр бүх асуултад хариулжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-28
Ангилал: Дэлхий
Билл Клинтон Эпштейний хэргийн сонсголын үеэр бүх асуултад хариулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Жеффри Эпштейний хэргийг мөрдөн шалгах хүрээнд явуулсан Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны хаалттай сонсголын үеэр Конгрессын гишүүдийн бүх асуултад хариулсан байна. Энэ тухай тус хорооны дарга, Кентукки муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Жеймс Комер мэдэгджээ.

“Энэ бол маш үр дүнтэй мэдүүлэг өгсөн явдал байлаа. Ерөнхийлөгч асан Билл Клинтон бүх асуултад хариулсан, бүгдэд нь хариулахыг оролдсон гэдгийг хэлэх ёстой” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Нэнси Мейс мөн хэлэхдээ, Клинтон “асуулт бүрд үнэхээр хариулахыг хичээж байсан, түүгээр барахгүй өмгөөлөгчид нь дуугүй байхыг зөвлөж байсан хэдий ч үргэлжлүүлэн ярьсаар байсан” гэсэн байна.

Өмнө нь Билл Клинтон насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргээр шийтгэгдсэн Жеффри Эпштейний гэмт хэрэгт өөрийг нь холбоотой гэх мэдэгдлийг эрс няцаасан юм. Тэрбээр санхүүчтэй түүний гэмт үйл ажиллагаа ил болохоос нэлээд өмнө холбоогоо тасалсан гэж мэдэгджээ.

Гэргий Хиллари Клинтоныг нь мөн тус хороонд дуудах нь шударга бус гэж үзэж байгаагаа тэрбээр мэдэгдээд, Хиллари Эпштейний эзэмшлийн объектуудад хэзээ ч очиж байгаагүй гэдгийг онцолсон байна.

Б.Клинтон, Ж.Эпштейн нарын харилцаа нягт байсныг баримт бичгүүд харуулж байна гэж CNN телевизээр өмнө нь мэдээлж байв. CNN-ийн тоймд дурдсанаар, Б.Клинтон Эпштейний хувийн онгоцоор дор хаяж 16 удаа ниссэн байна. Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн хэргийн материалд Клинтон эмэгтэйчүүдийн хамт жакузид сууж байгаа гэрэл зургууд, түүнчлэн Эпштейн болон түүний хамсаатан Гислейн Максвеллтай хамт авахуулсан зургууд байжээ.

Previous Post

Хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд 8 жил хорих ял оноожээ

Next Post

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

Next Post
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.