• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гурван аймагт гал түймэр гарчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-25
Ангилал: Бусад мэдээ
Гурван аймагт гал түймэр гарчээ

Улсын хэмжээнд энэ хоёрдугаар сарын 24-ний өдөр орон сууцны зориулалттай байшин шатсан хэд хэдэн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.

Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг-ийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 09:00 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, галын тархалтыг зогсоожээ.

Мөн өдрийн 16:14 цагт Сэлэнгэ аймаг-ийн Хүдэр сум-ын 2 дугаар багийн нутагт байрлах хоёр давхар, 24х12 метрийн хэмжээтэй байшинд гал гарсан тухай дуудлага ирсэн байна. Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход уг барилгын нэгдүгээр давхрын 12 м.кв талбай бүхий ханын хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.

Түүнчлэн орой 20:50 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл баг, Баян-Улаан хорооллын 9 дүгээр гудамжинд байшин шатаж, хажуу айлын хашаа руу гал тархах эрсдэл үүссэн тухай дуудлага иржээ. Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 8х8 метрийн байшин, “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн Ш-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраан, галын тархалтыг зогсоосон байна.

Мөн шөнө 22:46 цагт Архангай аймаг-ийн Эрдэнэбулган сум-ын Цагаан баг, Цагаан даваа хорооллын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, цонх болон доторх эд зүйлс шатаж байсныг унтрааж, галыг бүрэн хяналтдаа авсан байна.

Алба хаагчид дээрх тохиолдлуудад галын тархалтыг богино хугацаанд хязгаарлаж, ойр орчмын айл өрхүүдэд аюул учрахаас сэргийлжээ. Галын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

Previous Post

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо

Next Post

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

Next Post
“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

"Met Gala 2026"-ийн сэдэв зарлагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

2026-07-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр

2026-07-29
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт үүлэрхэг, +28 градус дулаан байна

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.