• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тагнуулын хоёр ажилтныг Б.Хурцтай хамт хорьжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-02
Ангилал: Улс төр, Хууль
Тагнуулын хоёр ажилтныг Б.Хурцтай хамт хорьжээ

–Шүүгч С.Батгэрэл тэднийг суллаж болзошгүй нь-

Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод буй. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа.

Түүнтэй хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан гэнэ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл прокурорын саналыг үл ойшоож, улмаар суллах гэж буй тухай мэдээлэл байна.

Олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэнээр бол шүүгч С.Батгэрэл нь “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон хүн гэжээ. Учир нь тэрээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ц.Зоригтой ойр хүн гэнэ.

Түүнийг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болоход нь буюу 2006-2013 оны гуравдугаар сар болтол С.Батгэрэл туслахаар нь ажиллаж байсан гэнэ. Түүний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжсэн юм байна. Тиймээс “хонгил”-ынхны төлөөлөл болж анхан шатны шүүхэд тэднийгээ хамгаалж үлдсэн хүн гэж фэйсбүүкт нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тун удахгүй суллахаар болж буй ч “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон, анхан шатны шүүхэд ажиллаж буй цөөнгүй шүүгч саад учруулж болзошгүй гэх мэдээлэл ч бий.

Эх сурвалж: Erennews.mn

Previous Post

ЕСӨН НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЭХ ҮЕД ҮХСЭН УЧИР УУЛАНД БУЛСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Next Post

Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Next Post
Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Муйхар байдлаас болж, дөрвөн хүүхэд өнчирлөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.