• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-12
Ангилал: Бусад мэдээ
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр (2026.02.11) ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Москва хотын Одинцово дүүрэг, Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд тулгуурлан урлажээ.

“Монгол цэргүүд” хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн хязгаарын Бийск хотноо хүргэж өгчээ. Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад, монгол хүний бодит дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.

Хөшөөнд цэцэг өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ.

Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

МИЛАН–КОРТИНА 2026: СУПЕР-G ТӨРӨЛД ФРАНЬО ФОН АЛЛМЕН ГУРАВДАХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Next Post

2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.