• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 2025 онд буурч, 31 оноо авлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 2025 онд буурч, 31 оноо авлаа

Олон улсын авлигын эсрэг судалгааны байгууллага болох Transparency International-аас жил бүр танилцуулдаг Авлигын төсөөллийн индексийн 2025 оны тайланд Монгол Улсын үнэлгээ өмнөх оноос хоёр нэгжээр буурч 31 оноо болсныг Транспэрэнси Интернэшнл Монгол мэдээллээ.

Ингэснээр Монгол Улс уг индекст хамрагдсан 182 улс, нутаг дэвсгэрээс 124 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 180 орноос 114 дүгээр байрт жагсаж байсантай харьцуулахад байр нь мэдэгдэхүйц доошилсон үзүүлэлт болж байна. Эрэмбийн хувьд Монгол Улс 31 оноотой Беларусь, Жибути, Найжер, Турк, Узбекистан зэрэг улстай ижил байр эзэлжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын оноо болон эрэмбэ буурах хандлагатай байсаар ирсэн бөгөөд 2025 оны 31 оноо нь индексийн аргачлал шинэчлэгдсэн 2012 оноос хойших хамгийн доогуур үнэлгээ болж буйг тайланд онцолсон байна. Харин дэлхийн дундаж үзүүлэлт өнгөрсөн онд 42 оноо байсан нь мөн түүхэн доод түвшинд тооцогдож буйг судалгаанд дурджээ.

Тайланд Монгол Улсад бизнесийн орчин хүндэрсэн, хувийн хэвшлийн итгэл сулрах хандлага нэмэгдсэн, хууль эрх зүйн орчин тогтворгүй, хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа зэрэг хүчин зүйлс авлигын төсөөлөлд сөргөөр нөлөөлж буйг онцолсон байна.

Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын зах зээл дэх давамгай оролцоог бууруулж, хувийн хэвшилтэй өрсөлдөх нөхцөлийг тэнцвэржүүлэх, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын томилгоог чадавх, ил тод шалгуурт тулгуурлах шаардлагатайг анхааруулжээ.

Индексийн энэхүү дүн нь Монгол Улсад авлигын эсрэг бодлого, институцийн шинэчлэл, ил тод байдлын механизмыг эрчимжүүлэх шаардлага хэвээр байгааг дахин сануулсан үзүүлэлт болж байна.

Previous Post

Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

Next Post

Алдарт жүжигчин моника беллучи Өвлийн олимп “Милан кортина 2026”-д Монгол дээлээр гангарлаа

Next Post
Алдарт жүжигчин моника беллучи Өвлийн олимп “Милан кортина 2026”-д Монгол дээлээр гангарлаа

Алдарт жүжигчин моника беллучи Өвлийн олимп “Милан кортина 2026”-д Монгол дээлээр гангарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.