• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-10
Ангилал: Улс төр
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

Улсын Их Хурлаас гарах эцсийн бүтээгдэхүүн нь хууль байдаг. Тиймээс ард түмний хүсэл зориг, дуу хоолой, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц чанартай, чансаатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байгаа гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан сургалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа, цар хүрээ, үр дүнг илтгэнэ. Аливаад шинжлэх ухаанч, логиктойгоор, сэтгэл зүрхнээсээ хэрнээ мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах боломж хэмээн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат энэхүү сургалтын ач холбогдлыг өгүүлсэн.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 2022 онд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн байдаг. Уг хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагуудтай хамтран өнөөдөр (2026.02.10) эхлүүллээ. Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болоод үндсэн эрхийн хязгаарлалтад тавих тохирсон байх зарчмыг хэрэглэх агуулгыг нэмж тусгасан онцлогтойг зохион байгуулагчид нээлтийн үеэр тодотгосон.

Хуулийн төсөл боловсруулах нь нийгмийн харилцааны агуулга, улс орны хөгжлийн түвшин, ард түмний аж амьдралын онцлог, соёл, олон улсын жишиг, хөгжлийн хандлага, эрх зүйн суурь зарчимд нийцсэн, практикт хэрэгжих боломжтой байх өндөр шаардлагыг тавьдаг. Энэ нь хуулийн төсөл боловсруулагчаас “мэргэшлийн өндөр мэдлэг, ур ухаан, мэдрэмж, туршлага, хичээл зүтгэл” шаардаж байна. Өнөө цагт зөвхөн нэг шалтгаантай, эсхүл шийдвэрлэх ганц арга зам бүхий асуудал гэж байхгүй болсон. Нэг асуудлыг дангаар шийдвэрлэх нь хангалтгүй, тогтолцоогоор нь, өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай хэмээн Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир” сэдэвт хичээлээ эхлүүлэв.

Парламент судлаачийн хувьд, хуулийн төслийн эх баригчаар ажилласан туршлагадаа тулгуурлан Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилт болох хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хуулийн чанарыг сайжруулах зорилгоор 2021 онд энэхүү сургалтыг санаачлан, эхлүүлсэн байдаг.

Дөрвөн өдөр үргэлжлэх сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг томилдог зарим байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий албан хаагчид хамрагдаж байна. Сургалтын эхний өдөр “Хууль бүтээх ажиллагаа” хичээлээр үргэлжилж, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж “Хууль гэж юу вэ?”, “Хуульд тавих агуулгын шаардлага-I” сэдвээр лекц уншина. Энэхүү арга хэмжээний үр дүнд хуулийн төсөл боловсруулагчаар 50 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Next Post

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ШАЛГАРЛАА

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ШАЛГАРЛАА

2026-02-10
Алдарт жүжигчин моника беллучи Өвлийн олимп “Милан кортина 2026”-д Монгол дээлээр гангарлаа

Алдарт жүжигчин моника беллучи Өвлийн олимп “Милан кортина 2026”-д Монгол дээлээр гангарлаа

2026-02-10
Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 2025 онд буурч, 31 оноо авлаа

Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 2025 онд буурч, 31 оноо авлаа

2026-02-10
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

2026-02-10
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-02-10
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ

2026-02-10
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

2026-02-10
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

2026-02-10
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

2026-02-10
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

2026-02-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.