• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Улс төр
Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилладаг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо энэ долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна. Тус хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм. Тус Хороо нь аюулд өртсөн парламентчдыг дэмжих зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний эрх баригч байгууллагуудтай харилцах, газар дээр нь ажиллах айлчлал хийх, шүүх хуралд ажиглагч илгээх зэрэг бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүд нь үндэсний бус, хувь хүний чадавх, мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг нь харгалзан сонгогддог. Хорооны бүрэлдэхүүн нь геополитикийн болон жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг баримталдаг бөгөөд одоогоор гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

Previous Post

Жилд долоон сая хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой

Next Post

Багш, эмч нарын төлөөлөл шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.