• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жилд долоон сая хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Эрүүл мэнд
Жилд долоон сая хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой

Саяхан гарсан олон улсын судалгаагаар дэлхий даяар жилд долоон сая хүн хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой нь тогтоогджээ. ДЭМБ-ын гаргасан судалгаанд дурдсанаар, хавдрын тохиолдлын 37 хувь нь халдвар, амьдралын хэв маяг болон хүрээлэн буй орчны бохирдлоос болдог. Эдгээрээс зайлсхийвэл хавдар тусахгүй байх боломжтой гэж үзэж байна. Үүнд мөн вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой хүний ​​папиллома вирус (HPV)-ийн халдвараас үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдар, тамхины утаанаас үүдэлтэй хавдар орж байна. Улмаар судлаачид урьдчилан сэргийлэх арга зам байгааг дэлхий даяар ухамсарлавал хавдрын үзүүлэлт багасна гэдэгт итгэж байна. Гэхдээ зарим хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг.

Нас ахих тусад хүний ДНХ-д зайлшгүй хуримтлагддаг гэмтэл эсвэл өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг генийг өвлөн авч хавдраар оношлогддог тохиолдол цөөнгүй байдаг.

Судлаач доктор Изабель Соержоматарамын хэлснээр, 10 хорт хавдрын бараг дөрвөөс нь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сонсоход хүмүүс гайхаж байна гэжээ. ДЭМБ-ын нэг хэсэг болох Хавдар судлалын олон улсын агентлаг урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг 30 хүчин зүйлийг шинжилжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр 30-ийг өөртөө хэрэгжүүлэхгүй байж, хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүнд тамхи татах, хэт ягаан туяа (UV) , таргалалт, бие махбод дахь үрэвсэл, дааврыг өөрчлөлт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, мөн унтаа хорт хавдрын эсийг сэрээдэг агаарын бохирдол орно. Судлаачдын баг 185 орны 2022 оны хорт хавдрын мэдээлэл болон арван жилийн өмнөөс танигдсан хавдрын эрсдэл нэмэгдүүлдэг 30 хүчин зүйлийн мэдээллийг дүн шинжилгээ хийхдээ ашиглажээ.

Улмаар дэлхий даяар жилд 18 сая хорт хавдрын тохиолдол илэрч байгаад гурван хүчин зүйл хамгийн их нөлөөлж байна.

Тодруулбал, тамхинаас болж жилд 3.3 сая, ямар нэгэн халдвараас жилд 2.3 сая, архины зохисгүй хэрэглээнээс болж 700 мянган хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна. Эрэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын хувь 45 хувь, харин эмэгтэйчүүдэд 30 хувь байна. Энэ ялгаа нь голчлон эрэгтэйчүүдийн дунд тамхидалт өндөртэй холбоотой. Европт амьдарч буй эмэгтэйчүүдийн хувьд хорт хавдрын урьдчилан сэргийлэх боломжтой байсан гол гурван шалтгаан нь тамхидалт, халдвар, таргалалт байдаг. Харин Африкт эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой байсан хорт хавдрын бараг 80 хувь нь халдвараас үүдэлтэй байдаг. Иймээс хорт хавдраас сэргийлэх арга хэмжээ нь бүс нутаг, улс орон бүрийн онцлогт тохирсон байх шаардлагатай.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэхүү судалгаа нь урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын талаарх дэлхийн хамарсан үнэлгээ бөгөөд шалтгаануудыг анх удаа амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, ажлын байртай холбоотой эрсдэлүүдтэй хамтад нь авч үзсэн байна. Судалгаагаар уушгины хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой нийт хорт хавдрын бараг талыг эзэлдэг нь тогтоогдсон. Эдгээр нь тамхидалт, агаарын бохирдол, мөн “H. pylori” болон “HPV” зэрэг халдвартай холбоотой. ДЭМБ-ын төлөөлөгчид үүнийг сайн мэдээ гэж үзэж байна. Учир нь тамхидалтыг бууруулах, “HPV”-ийн эсрэг вакцинжуулалт хийх зэрэг арга хэмжээний үр дүнд хорт хавдраас сэргийлэх боломжтойг харуулж байна. Тэдний зорилго бол урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын түвшнийг аль болох тэгтэй ойртуулах юм.

Previous Post

“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Next Post

Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Next Post
Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.