• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Дэлхий
АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

Арабын тэнгис дэх АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг рүү ойртож явсан Ираны нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаасан гэж Вашингтон мэдэгдлээ. “USS Abraham Lincoln” байлдааны хөлгөөс хөөргөсөн “F-35C” сөнөөгч онгоц нисэх онгоц тээгч болон бие бүрэлдэхүүнийг хамгаалахын тулд нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаасан гэв. Ираны нисгэгчгүй нисэх онгоц тодорхойгүй зорилгоор ойртох үед АНУ-ын байлдааны хөлөг Ираны эргээс 800 гаруй км зайд байжээ.

АНУ, Ираны харилцаа хурцадсантай холбоотойгоор Вашингтон бүс нутагт цэрэг армиа байрлуулж буйгаа мэдэгдсэн билээ. Иран цөмийн хэлэлэцээрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол тэдэнд цэргийн хариу арга хэмжээ авна гэж Трамп заналхийлсэн.

Арабын тэнгист нисгэгчгүй онгоц буудаж унагаасан явдлын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мэдээлэл хийхдээ “АНУ, Ираны хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлээр товлогдсон байгаа. Трамп ерөнхийлөгч дипломат харилцааг үргэлж нэн тэргүүнд тавьсаар байгаа. Тэр үргэлж олон хувилбар гаргаж ирдэг, үүний нэг нь цэргийн хүч ашиглах тухай юм.

Иранд ямар нэг байдлаар халдах л юм бол бүс нутгийн дайныг өдөөнө гэж Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өмнө нь анхааруулж байсан билээ. Гэхдээ нисгэгчгүй онгоц буудаж унагаасан талаар Ираны зүгээс ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Энэ хэргээс тусдаа өөр нэгэн хэрэг Ормузын хоолойд болжээ. Тодруулбал, дэлхийн газрын тос тээвэрлэлтийн хамгийн ачаалалтай зам болох Ормузын хоолойд Ираны Хувьсгалт гвардын хүчин АНУ-ын далбаатай худалдааны хөлөг онгоцыг дарамталжээ. Гэхдээ цэргийн оролцооны тусламжтайгаар уг хэргийг томруулалгүй дуусгасан бөгөөд АНУ-ын танкер цааш аюулгүй замаа хөөсөн байна.

Дашрамд дурдахад, Иран, АНУ, Египет, Оман, Пакистан, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратын төлөөлөгчид Истанбулд энэ Баасан гаригт уулзахаар товлосон байсан. Гэсэн ч Ираны тал зөвхөн АНУ-тай л уулзахыг хүссэн бөгөөд Истанбул бус Оманыг сонгосон гэж мэдэгдээд байна. Түүнчлэн Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян АНУ-тай тохиромжтой орчин бүрдвэл хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Previous Post

“Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна”

Next Post

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

Next Post
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-09
Монгол дорнын зурхай

Монгол дорнын зурхай

2026-04-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

2026-04-08
8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2026-04-08
Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

2026-04-08
Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

2026-04-08
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

2026-04-08
АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

2026-04-08
Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

2026-04-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.