• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Бусад мэдээ
“Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна”

Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогчдын ар гэрийнхэн өнөөдөр /2026.02.04/ мэдээлэл хийв.


Хохирогчийн охин Г.Ган-Эрдэнэ “Миний аав Ж.Ганболд 1964 онд төрсөн. Дэлбэрэлтийн үед 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө аав минь сэхээнд байгаа эгчтэйгээ уулзахаар явж байгаад энэхүү осолд өртсөн. Түлэгдэлт нь гуравдугаар зэрэг буюу 39 хувийн түлэгдэлтэй гэж тодорхойлогдсон. Түлэгдсэн хэсгүүдийн хувьд гар, сарвуу, толгой, гуя, шагай, хөлийн ул хэсгүүдээрээ гэмтсэн. Тухайн нөхцөл байдал маш аймшигтай. Аав минь танихгүй хүн шиг болчихсон байсан. Өндөр настай болохоор нөхөн төлжилт нь удаан. Бие махбодь, сэтгэл санааны хувьд маш хүнд. Байнгын даралт нь ихсэж, зүрх нь өвддөг. Чимээ гарахаар айж, түгшдэг. Түүнээс болоод зүрх нь өвддөг. Гар, хөлөөр нь байнгын шархирдаг. Ялангуяа нүүр орчмоор наранд удаан гарч болохгүй, хүйтэнд удаан зогсвол улайлт үүсэж, цэврүү үсэрдэг. Биеийн байдлын хувьд хүнд байдалтай болсон. Манай аав өмнө нь өвчин хэлдэггүй хүн байсан. Тухайн нөхцөл байдлаас хойш нэг жилийн хугацаанд эмчлүүлж байж хөл дээрээ сэргэсэн.

Мөн унаж явсан Prius маркийн автомашин бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон. Тогтмол орлоготой байсан хүн тогтмол зарлагатай болж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээнд буурсан.

Улс орны түвшинд болсон энэ аймшигтай ослоос хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрсөн байхад дорвитой арга хэмжээ авахгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар байна. Амь нас, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийг дуудаж, гарын үсэг зуруулаад л буцаадаг. Тэгэх болгонд аав бие нь муу ч гэсэн очиж байна. Одоо л шийднэ гэхээр гарын үсэг л зуруулдаг.

Шүүхийн хэлэлцүүлэг болсон ч олигтой үр дүнд хүрэлгүй мөрдөн шалгах алба руу буцаасан. Маш олон шат дамжлагыг дамжсаар байна. Эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс байнгын ярилцлага өгөөд яваад байх хэцүү.

Эдгээр хүмүүс улс орондоо олон жил нийгмийн даатгал, татвараа төлсөн. Миний хувьд сургуулиа төгсөж, ажилд орон явж байгаа хүний хувьд төр засаг ингэж хандаж байгаа нь үнэхээр итгэх итгэл алдарч байна. Бид төрд хандаж байгаа шалтгаан нь шүүх, цагдаагийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргалгүй удааширч байгаатай холбоотой. Үүнийг чиглүүлж, дэмжихийг хүсэж байна. Аливаа улсын хамгийн үнэт зүйл бол иргэн. Иргэн байж л улс орон оршин тогтнодог. Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна” гэлээ.

Хохирогчийн хүү Э.Очир “Үндсэн хуульд заасан ‘Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй’ гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Стандарт бус зам, барилгаас шалтгаалж энэ гамшгийн хэмжээний асуудал үүссэн. Засгийн газар болон холбогдох байгууллагууд үүнд хяналт тавих ёстой. Гэтэл хяналтгүй байдлаас үүдэж, суурьшлын бүсэд дэлбэрэх аюултай зүйл тээвэрлэж явсан асуудал яригдаж байна. Энэ хэрэг болж өнгөрөөд хоёр жил болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон хэргийг зарим хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Монгол Улсын дөрвөн иргэний амь нас эрсэдсэнийг ард иргэд мартсан. Амь нас, сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон иргэдийг яах вэ? Шүүх, цагдаагийн байгууллагаас ч таг чиг байна. Тиймээс бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн.

Тухайн үе буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гамшгийн хэмжээний үйл явдал болсон.

Гамшигт өртсөн иргэд 14-15 хоногийн хугацаанд шархаа даалгүй бурхан болцгоосон. Хэрэг болсноос 18 сарын дараа мөрдөн байцаагч ярьж, сэтгэл санааны хохирлыг чинь дүгнэнэ, тэгэхгүй бол та нарын нөхөн олговор олгохгүй шүү гэж хэлсэн.

Өнгөрсөн хугацаанд бид гэр бүлээрээ сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байсан. Цаг хугацаа өнгөрсний дараа сэтгэл санааны хохирлыг тодорхойлох сорил авсанд гомдолтой байна” гэв.

Previous Post

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

Next Post

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

Next Post
АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.