• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Улс төр
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү шийдвэрийн үр дүнд Төв банкны зүгээс цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн орлогыг хамгаалах бодлого, валютын ханш уян хатан тогтох зарчим баримтална. Мөн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдах макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулахаар шийдвэрлэсэн юм.

Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэж, хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг төрөлжүүлж, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчилж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчинг сайжруулах, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлнэ. Чанаргүй зээлийг бууруулах зорилгоор активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Иргэдээс ирүүлсэн хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Норвегийн парламент хаант засаглалыг хэвээр үлдээхийг дэмжжээ

Next Post

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

Next Post
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

2026-07-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр

2026-07-29
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт үүлэрхэг, +28 градус дулаан байна

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.