• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Авто замд их наядаар нь тавьдаг хэрнээ эрчим хүчинд 300 тэрбум төгрөг төсөвлөсний гор гарлаа”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Бусад мэдээ
“Авто замд их наядаар нь тавьдаг хэрнээ эрчим хүчинд 300 тэрбум төгрөг төсөвлөсний гор гарлаа”

“Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй ярилцав. Тэрээр энэ салбарын хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.     

-Өнөөдөр бид харанхуй сууж байна. Гэтэл одоо хэддүгээр зуун билээ? Үүнд олон шалтгаан нөлөөлсний нэг нь төр оролцогч талуудаа сонсолгүй өнөөг хүрсэн нь нөлөөлсөн. Энэ салбарт төрийн оролцоо их өндөр.  Оролцогчид гэдэг нь хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид юм.

Харамсалтай нь энэ сарын 20-нд ДЦС4-т осол гарлаа. Энэ нь том хэмжээний осол биш хэдий ч цахилгаан хязгаарлах хэмжээнд хүрлээ. Тодорхой хэмжээнд шинэчилсэн ч станцууд маань ихээхэн хуучирсан. Ихэнх тоноглолтын насжилт өндөр болсон тул гэмтэл гарсаар байна. Иймд энэ салбарт хөрөнгө оруулах цаг болсон.

ДЦС4-ийн долоон зуухны нэг нь гэмтэж, 100 мегаваттаар эрчим хүч тасарлаа. Бөөрөлжүүт 200 мегаваттыг хангаж байна. Импортын цахилгааныг тулгаж буюу 300 мегаваттыг авч байна. ДЦС3 болон ДЦС4 ямар ч нөөцгүй ажилладаг. Уг нь тодорхой нөөцтэй байх ёстой. Нэг зуух гэмтэхэд түүнийг нөхөх нөөцгүй байна.

skip-share

Авто замд 2-3 их наяд төгрөг зарцуулдаг.

Эрчим хүчний салбарт ажиллаж буй 17 мянган хүнийг ойлгох хэрэгтэй. Тэд ашиглалтын хугацаа нь дууссан техникүүдийг тордсоор өнөөг хүрлээ. Үүргээ нэр төртэй биелүүлдэг.

Хамгийн гол нь энэ салбарт хөрөнгө оруулдаггүй. Жил бүрийн улсын төсөвт 200-300 тэрбум төгрөг тавьдаг. Гэтэл авто замд 2-3 их наяд төгрөг зарцуулдаг. Би үүнийг УИХ-ын гишүүн болсноосоо хойш хоёр удаа төсөв батлалцахдаа олон удаа шүүмжилсэн.

-Бөөрөлжүүт 300 мегаваттын хүчин чадалтай гэсэн?
-Тийм, одоогоор 200 мегаваттын хүчин чадалтай  ажиллаж байна гэсэн мэдээлэл авсан. Шинэ станц учраас тохируулга, жигдрүүлэлт хийдэг.

-Ойрын хугацаанд ашиглалтад орох эрчим хүчний эх сурвалж юу вэ?
-Төв аймгийн Баян суманд 600 мегаваттын станц барьж байна. Ирэх онд эрчим хүч нийлүүлнэ.

-Таны ахлан ажиллаж буй ажлын хэсэг хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ?  
-Эрчим хүчний тухай хуулийг 2001 онд баталжээ. 25 жилийн өмнөх хуулийг шинэчлэх шаардлагатай, олон шинэ харилцаа үүссэн ч хуульд зохицуулалт байдаггүй. Үүнийг оролцогч талууд олон удаа уламжилсан ч төр сонсоогүй. Хууль журмыг зөвхөн нэг тал нь ганцаараа бичихээр хэрэгжилтэд саад учирдаг, гомдол их гардаг, шүүх цагдаа руу явдаг.

Ажлын хэсэг нэг жил хагас ажиллаад Дулаан хангамжийн болон Цахилгаан эрчим  хүчний гэсэн хоёр тусдаа, процессын зохицуулалттай хуулийн төсөл боловсрууллаа.

Ирэх сарын сүүлээр Дулаан хангамжийн хуулийн төслийг өргөн барина.  Найман удаа энэ төслийг хэлэлцүүлэхэд давхардсан тоогоор 800 орчим санал ирүүлсэн. Санал бүр үнэ цэнтэй.

Дараа нь Цахилгаан хангамжийн тухай хуулийн төслөө өргөн барина.  Энэ хуулийн гол зорилго нь төрийн оролцоог багасган, өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлнэ.  Одоо ямар байна гэхээр худалдан авагчийн нэг л загвартай. Станц болон хэрэглэгчийн голд төр суучихсан. Энэ бүтцийг өөрчлөх ёстой. Үйл ажиллагаа өрсөлдөөнд  суурилах учиртай. Ийм орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Previous Post

Ж.Төмөрбат: Манай улсын 47 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна

Next Post

ЦС4-т гэмтэл гарснаар эрчим хүчний нийлүүлэлт 100 мегаваттаар буурчээ

Next Post
ЦС4-т гэмтэл гарснаар эрчим хүчний нийлүүлэлт 100 мегаваттаар буурчээ

ЦС4-т гэмтэл гарснаар эрчим хүчний нийлүүлэлт 100 мегаваттаар буурчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.