• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Татвар төлөгчдийн мөнгө нэг төрийн бус байгууллагын амьдрах арга болж байна”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Нийгэм
“Татвар төлөгчдийн мөнгө нэг төрийн бус байгууллагын амьдрах арга болж байна”

Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа байршлын мэдээлэл шаардах, ойр ойрхон шинжилгээ авах асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан өнөөдөр /2026.1.20/ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Допингийн эсрэг төв ямар ач холбогдолтой гэж хоёр жил дараалан нэг хүн дээр хэд хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бэ. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Энэхүү шаардлагыг үндэслэлгүй дарамт гэж үзэж байна. Өмнө нь Зүчи нэртэй тамирчин энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэг нь намжсан. Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлага алдагдсан. Утсаар огт холбогдохгүй хэрнээ оны өмнө имэйл илгээгээд, ‘нэгдүгээр сарын 1-нээс өмнө’ гэх мэт хугацаа тулган шаардлага тавьж байгаа нь хэтэрхий даварсан үйлдэл мэт санагдаж байна.

Түрүү жил би дөрвөн удаа допингийн шинжилгээ өгсөн. Бүр гэртээ унтаж байхад зөвшөөрөлгүй орж ирсэн тохиолдол ч гарсан. Ийм дураараа авирлах эрх төрийн бус байгууллагад байх ёсгүй. Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг төрийн бус байгууллагын ‘амьдрах арга’ болж байгааг бөхчүүд бид дуу нэгтэйгээр дуугарч, ил тод ярих цаг аль хэдийн болсон.

Ирсэн имэйлийг бөхчүүд уншаад үзэх хэрэгтэй. Бөхчүүд бол сайн дураараа барилдаж байгаа хүмүүс болохоос олимпийн төрлийн мэргэжлийн тамирчид биш. Монголын Үндэсний Бөхийн Холбоо бөхчүүдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалах байгууллага гэдгээ бодитоор ухамсарлах ёстой” гэв.

Дархан аварга Н.Батсуурийн нийтэлсэн мэдээлэлд Допингийн эсрэг үндэсний байгууллагаас ирүүлсэн албан мэдэгдлийг хавсаргасан байна.

Тус мэдэгдэлд “Таныг Шинжилгээний бүртгэлийн санд хамруулж, ADAMS системд бүртгэснийг өмнөх цахим шуудангаар мэдэгдсэн билээ. Гэвч та 2026 оны эхний улирлын Шинжилгээний бүртгэлийн сангийн байршлын мэдээллээ ADAMS системд оруулаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна.  Байршлын мэдээллээ оруулах эцсийн хугацааэ дууссан болохыг танд сануулж байна. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.

Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье. Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:

– Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг;

– Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг;

– Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт);

– Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь);

– Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь);

– Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь;

– Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл;

– Допингийн эсрэг байгууллага болон холбогдох олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл.

Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье. Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу” гэжээ.

Энэхүү асуудал нь зөвхөн нэг тамирчны бус үндэсний бөхийн нийт бөхчүүдийн эрх,  допингийн хяналтын зохицуулалтын хүрээг дахин хэлэлцэх ёстойг харуулж байна.

Previous Post

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Next Post

Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ

Next Post
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ

Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.