• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-15
Ангилал: Бусад мэдээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, бусад байнгын хороотой хамтран хоёр удаа, нийт 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд дөрвөн хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган батлуулсан байна.

Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх гурван асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Монгол Улсын Засгийн газарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус хүргүүлжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.

“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамааруулж тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох, Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэвэрт хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгажээ.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдлэх, үүрэг хүлээх бөгөөд ялангуяа Монгол Улсын иргэдийн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тухайн улсдаа нийгмийн дааталын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгаснаар нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд гэрээнд заасны дагуу зохицуулах аж.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ соёрхон баталснаар хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах боломжтой болно. Мөн улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр стандарт, шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барих юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, шаардлагатай ажиллах хүчний ур чадварыг бий болгохоос гадна онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зүрх судасны эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах аж.

Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээх засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн уг барилгын зураг төслөөр иргэд, эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэлийг бууруулах, эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгч тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд эрсдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, авах боломжийг бүрдүүлэх юм байна.

Байнгын хороо хуралдаанаараа Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсож, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг авчээ.

Түүнчлэн Байнгын хорооны дарга болон гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй долоон удаагийн албан уулзалтыг хийсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

Next Post

“Intellinews”: Стан орнуудын болон Монголын эдийн засгийн 2026 оны төлөв

Next Post
“Intellinews”: Стан орнуудын болон Монголын эдийн засгийн 2026 оны төлөв

“Intellinews”: Стан орнуудын болон Монголын эдийн засгийн 2026 оны төлөв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНХАУ руу 9.8 тонн адууны гэдэс, шир, чулуу гаргахыг завджээ

БНХАУ руу 9.8 тонн адууны гэдэс, шир, чулуу гаргахыг завджээ

2026-05-19
Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

2026-05-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-05-19
Явуулын эмнэлэгийн үзлэг оношилгоо хийх хуваарь

Явуулын эмнэлэгийн үзлэг оношилгоо хийх хуваарь

2026-05-19
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-05-19
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

2026-05-19
Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

2026-05-19
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

2026-05-19
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

2026-05-19
Нөөцийн мах өнөөдрөөс 13-15 мянган төгрөгөөр дараах зургаан байршилд борлуулагдана

Нөөцийн мах өнөөдрөөс 13-15 мянган төгрөгөөр дараах зургаан байршилд борлуулагдана

2026-05-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.