• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-14
Ангилал: Нийгэм
Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна. Уг төслөөр нийслэлд олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий авто замын сүлжээ шинээр байгуулагдах юм.

Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу нийт таван дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг дамжин өнгөрнө. Авто замын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Мөн трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойг цогцоор нь шийдвэрлэснээр зам дагасан бүтээн байгуулалтыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, улмаар газрын ашиглалт, хөгжлийн зохион байгуулалт илүү оновчтой болох нөхцөл бүрдэх юм.

Сүүлийн үеийн судалгаагаар замын түгжрэл, хөдөлгөөний удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас ялгарах хорт бодисын хэмжээг эрс нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна. Тухайлбал, автомашины утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн ялгарах хэмжээ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн жолоодлогын ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг аж.

Тодруулбал, дундаж хурдтай, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300–310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80–100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг байна. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэл юм. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ шатахуун зарцуулалт багасаж, агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурна.

Previous Post

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 16 удаа хуралдаж, 48 хуулийн төслийг хэлэлцүүлжээ

Next Post

БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

Next Post
БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.