Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн удирдлага болон холбогдох инженерүүд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын зураг төслийн гүйцэтгэгчийн багыг хүлээн авч эхний ээлжид баригдах суурь дэд бүтэц болох 6700м3/ хоног хүчин чадалтай “Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн байршил болон ТЭЗҮ-ийн ерөнхий ойлголт, технологи үйл ажиллагаанд тодруулга, хэлэлцүүлэг хийн хамтран ажиллалаа.
Паркт байгуулагдах уг цэвэрлэх байгууламж нь паркийн нэгж болон үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэхээс гадна олон нийтийн барилга байгууламжууд ойролцоох бүс нутгийн оршин суугчдын хэрэглэсэн ахуйн бохир усыг цэвэрлэх юм.
Тус зураг төслийн багийнхан 2026.01.13-15-ны өдрүүдэд паркийн инженер техникийн албаныхантай хамтран ажиллах бөгөөд дэд бүтцийн хамгийн чухал амин хэсэг болох орчин үеийн автомат тоноглолтой үйлдвэрүүдэд зориулагдсан анхны цэвэрлэх байгууламжийг байгуулан ашиглалтад оруулах юм.
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)












Сэтгэгдэл бичих