• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Батбаяр: Би төрөөс төрсөн тэрбумтан, 30 гэр бүлийн нэг биш

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-29
Ангилал: Нийгэм, Улс төр
Д.Батбаяр: Би төрөөс төрсөн тэрбумтан, 30 гэр бүлийн нэг биш

“Ухаалаг уул уурхай” төслийг санаачлагч Д.Батбаяраас дараах зүйлийг тодрууллаа. 


-Та “Ухаалаг уул уурхай” төслийг санаачилж ажиллаж байна. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ухаалаг уул уурхай төслийг хэрэгжүүлж байна. Үүнийг хүмүүс хараахан сайн мэдэхгүй байж магадгүй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт 2019 оны байдлаар 3377 лиценз байдаг. Үүний 1644 нь “Х” лиценз юм. Өөрөөр хэлбэл, хайгуул хийх ёстой гэсэн үг. Үлдсэн нь ашиглалтын “А” лиценз байдаг. Энэхүү “А” лиценз нь цөөхөн тооны буюу 30 гэр бүлийн гэгдээд байгаа тэрбумтан, хүмүүст төвлөрсөн байдаг. Харин хайгуулын лиценз нь жирийн иргэд, залуусын гар дээр байдаг гэж ойлгож болно.

Маш хүнд нөхцөлд ажилладаг, мөнгөө төлж чадахгүйд хүрч улмаар лицензээ хураалгадаг. Гэсэн ч улсад татвараа төлөөд явдаг. Нэг хоног л татвараа хоцроовол лицензийг нь хураачихдаг. Тиймээс ийм залуус нэгдэж, надтай хамтарч “Ухаалаг уул уурхай” гэсэн төслийг эхлүүлж байгаа юм. Өнөөдөр тухайн иргэн нь лицензээ хураалгахгүйн тулд манайд ирээд хамтардаг. Харин бид өмнөөс нь мөнгийг нь төлж, маш олон хайгуулын ажил явуулдаг юм. Өөрөөр хэлбэл, бүх зардлыг нь манайх гаргаж, хайгуулаа хийж байна. Хэрэв ямар нэгэн юм олдохгүй бол хоёр талдаа хохироно. Хэрэв юм гарч ирвэл эдийн засагт бага ч гэсэн нэмэр болно, хөл дээрээ босоод ирнэ.

-Тэгвэл танд ямар ашиг байгаа юм бэ?

-Гэрээ байгуулдаг. Манай компанид лицензээ шилжүүлдэг.

-Хөрөнгө оруулалтаа хаанаас авч байна вэ?

-Япон улсаас хөрөнгө оруулалтаа татдаг. Япончууд 60 хувь, миний бие 40 хувийг нь эзэмших гэрээтэй.

-Гэхдээ таныг төрөөс төрсөн тэмбумтан, өнөө 30 гэр бүлийн нэг гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Би 30 гэр бүлийн нэг биш. Төрөөс төрсөн тэрбумтан ч биш. Цэвэр хөдөлмөрөөрөө ажиллаж, бизнес хийж яваа хүн. Манай компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмнэ. Ганцаараа хүчин мөхөстөөд явахын оронд нэгдэж, ухаалаг бизнес эрхлэхийг залуустаа уриалж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Эх сурвалж: zindaa.mn

Previous Post

Б.Мэргэн: Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна

Next Post

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв

Next Post
Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

2026-08-08
Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.