• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Мимо агро парк”-ийн бүрэн автомат хүчит тэжээлийн үйлдвэр ашиглалтад орлоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-25
Ангилал: Нийгэм
“Мимо агро парк”-ийн бүрэн автомат хүчит тэжээлийн үйлдвэр ашиглалтад орлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Атрын IV аян”-ы хүрээнд хөнгөлөлттэй зээлээс 30 хувь, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн 70 хувийн санхүүжилтээр “Мимо агро парк” бүрэн автомат хүчит тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь малчид, фермерүүдийн өвөлжилтийг хөнгөвчлөх, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 25-30 ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэж байна.

“Мимо” брэнд нь монгол эрдэмтдийн 30 жилийн судалгаанд тулгуурлан 2022 онд дотоодын анхны эрдэс нэмэлт тэжээлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн. Монгол орны онцлог байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн шийдлийг дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтран боловсруулж, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.

Төвийн бүсийн газар тариалангийн бүсийг түшиглэн “Мимо агро парк” төслийн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү цогцолбор нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орон нутгийн эдийн засгийг дэмжих, тогтвортой ногоон хөгжлийг хангах зорилготой юм.

Төслийн хүрээнд 3500 га талбайд газар тариалан эрхлэн органик эрдсийн бордооны судалгаа, туршилт, тариалалт хийх, хөдөө аж ахуйн инноваци, судалгаа, сургалтын төв байгуулах, 250-300 хүний багтаамжтай эвент, форумын танхим, сургалтын өрөө, оффис, амралт, үйлчилгээний байгууламжийг ашиглалтанд оруулжээ. Цаашид “Мимо агро парк” нь цаашид түүхий эдийн цэвэрлэгээ, хатаалтын үйлдвэр, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан хөдөө аж ахуйн танин мэдэхүй, дадлагын иж бүрэн хөтөлбөр, органик хүлэмжийн нарийн ногооны үйлдвэрлэл, БНЭУ-ын T.Stanes компанитай хамтарсан эрдсийн бордооны үйлдвэр, сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн фермерийн дадлагын загвар аж ахуй, малчид, тариаланчид, хоршоо, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “Agro mall” худалдааны төвийг ашиглалтад оруулах юм.

Previous Post

А.Амартүвшин: Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна

Next Post

Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар ЗГ-ын гишүүдийг томилох асуудал хэлэлцлээ 2025.11.25

Next Post
Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар ЗГ-ын гишүүдийг томилох асуудал хэлэлцлээ 2025.11.25

Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар ЗГ-ын гишүүдийг томилох асуудал хэлэлцлээ 2025.11.25

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.