• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДЭМБ: Эмэнд тэсвэртэй халдвар дэлхий дахинд хурдацтай нэмэгдэж, улс орнуудад шуурхай арга хэмжээ авахыг уриаллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-18
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
ДЭМБ: Эмэнд тэсвэртэй халдвар дэлхий дахинд хурдацтай нэмэгдэж, улс орнуудад шуурхай арга хэмжээ авахыг уриаллаа

ДЭМБ өнөөдөр олон улсын хэмжээнд эмэнд тэсвэртэй халдвар (AMR) эрчтэй өсөж буйг анхааруулж, улс орнууд улс төрийн амлалтаа бодит үйлдэл болгон хувиргахгүй бол дэлхий дахин “эмчилгээ үр дүнгүй болох үе шат руу” шилжих аюултай байгааг мэдэгдлээ. Дэлхийн AMR-ын талаарх 2025 оны уриалга, удирдамжийг нийтэлсэн ДЭМБ эмийн зохисгүй хэрэглээ, антибиотикийн хяналтгүй олголт, мал аж ахуй болон хүрээлэн буй орчин дахь эмийн үлдэгдлийн асуудал олон улсад эрүүл мэндийн тогтолцоог доройтуулах хэмжээнд хүрснийг онцолсон байна.

Тус байгууллагын мэдээлснээр, одоогоор жил бүр олон сая хүн эмэнд тэсвэртэй халдвараар өвдөж, эрт нас барах эрсдэлд орж байна. Антибиотикт тэсвэртэй сүрьеэ зэрэг халдварын тохиолдол зарим бүс нутагт тогтвортой өссөн хэвээр байгаа нь эмчилгээний зардлыг нэмэгдүүлж, эмнэлгийн ор хоногийг уртасгасаар байгаа аж. ДЭМБ-ын шинжээчид хэрэв дэлхий нийт хяналтаа сайжруулж чадахгүй бол одоо эмчлэгддэг өвчнүүд ч ирээдүйд хүндрэл дагуулсан аюултай хэлбэрт шилжихийг үгүйсгэхгүй гэж анхааруулжээ.

Энэ жилийн уриалга нь улс орнуудыг антибиотикийн хэрэглээг зөв зохицуулах, лабораторийн хяналтын чадавхыг нэмэгдүүлэх, хүн–амьтан–байгаль гурвалсан (One Health) хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эрт илрүүлгийн системийг сайжруулах, эмийн хяналттай олголтыг нэгдсэн журмаар мөрдүүлэх зэрэг бодит алхамд төвлөрөхийг онцолжээ. Мөн эмийн үйлдвэрлэлд чанарын стандартыг чанд мөрдөх, хямд төсөр боловч үр дүнтэй шинэ антибиотик, орлуулах эмчилгээний судалгааг дэмжих шаардлагатай байгааг дурдсан байна.

ДЭМБ-ын мэдэгдэлд “амлалт хангалтгүй, улс орнууд бодитоор хөрөнгө оруулалт хийж, бодлогын өөрчлөлт хийхгүй бол AMR эрүүл мэндийн дарамтыг аюулын түвшинд аваачих” болсныг тэмдэглэжээ. Тус байгууллагын тооцоолсноор, үүсээд буй нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт ч ирэх жилүүдэд үлэмж дарамт учруулах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалц: ДЭМБ – World AMR Awareness Week 2025 urges action to turn political commitments into life-saving interventions

Previous Post

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд хүрээнд хотын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн судалгааг хийж байна

Next Post

Антарктидын мөсөн доор эртний ой модны үлдэгдэл илэрч, дэлхийн уур амьсгалын ирээдүйг тодорхой болгоход дөхөм болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

2026-11-23
МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

2026-11-23
Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

2026-11-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн, цас орохгүй

2026-11-23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.