• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-13
Ангилал: Нийгэм
Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулна

Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн улмаас алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам.долларт хүрсэн гэдгийг “Эм Эм Си Жи” компанийн 2022 онд хийсэн судалгаа харуулдаг. Иймд нийтийн тээврийн хэрэгслийг төрөлжүүлэх, зорчилт ихтэй чиглэлүүдийн тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн төслүүдийг төлөвлөсний нэг нь “Улаанбаатар трам” төсөл юм. Төсөл нь хотын хойд, төв, өмнөд хэсгийг холбосон хоёр шугамтай байна.

Нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км, 15 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км, 23 зогсоолтойгоор төлөвлөгдсөн. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээний ажил хийгдэж байна.

“Улаанбаатар Трам” төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа 2-3 дахин багасах, хотын эдийн засгийн алдагдал болон авто машинаас ялгардаг олон зуун тонн хорт бодисыг бууруулах зэрэг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн олон талын эерэг нөлөөг бий болгох урьдчилсан тооцоолол гарсан.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, эдийн засгийн өндөр үр ашигтай байх судалгаа бий. Тухайлбал, нүүрстөрөгчийн давхар исэл /СО2/ 108.9тн, азотын исэл /NOx/ 469.5тн-оор жил бүр буурч, агаарын чанар сайжирч, улмаар хотын хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр ашгийг судалгаагаар гаргажээ. Мөн нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/ 5.5 тн хэмжээгээр буурна. Нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5​ нь маш нарийн учир амьсгалын замаар дамжин шууд цусны урсгал, уушгины хамгийн гүн хэсэгт нэвтрэх аюултай. Энэ нь зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын архаг өвчлөлүүдийн гол шалтгаан болдог тул нийтийн эрүүл мэндэд хамгийн хортой бохирдуулагчид тооцогддог.

Мөн эдийн засгийн үр ашгийн хувьд, авто замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулна. Тодруулбал, төсөл хэрэгжих 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардал хоёр чиглэлд өдөрт 99.22 сая ам.доллароор буурна.

Хот байгуулалтын үр ашгийн тухайд, бүсүүдийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, хүн амын төвлөрлийг сааруулна. Өртөөнүүдийн ойролцоох газрын үнэ цэн нэмэгдэж, шинэ орон сууц, бизнесийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжинэ.

Нийгмийн үр ашгийн хувьд, иргэдийн зорчих хугацааг эрс хэмнэнэ. Тухайлбал, автобусаар 90-100 минут зарцуулдаг нэгдүгээр шугамын зайг 30-35 минутад, хоёрдугаар шугамын чиглэлд 40-45 минутад зарцуулах нөхцөл бүрдэнэ. Мөн өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нийт 230,000-270,000 ажлын байр шинээр бий болж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлнэ.

Previous Post

“Идэшний үхэр зарна” хэмээн залилжээ

Next Post

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 2025 ОНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Next Post
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 2025 ОНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 2025 ОНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.