• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Боловсрол
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон, судлах сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд: 

  • Сургалтын төлбөр;
  • Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);
  • Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;
  • Зарим нийтийн тээврийн зардал.

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд: 

  • Олон улсын тээврийн зардал;
  • Виз олголттой холбоотой зардлууд;
  • Даатгалын зардал.

Тавигдах шаардлага:  

  • Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх;
  • Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх;
  • Англи хэлний В1 түвшин ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

БҮРТГЭЛ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. 

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF (1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүрдүүлэх материал: 

  • Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
  • Хэлний түвшнийг батлах гэрчилгээ;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Зуны сургалтад суралцах хүсэлтээ илэрхийлсэн эсээ (англи эсвэл чех хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах).

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө ИЛГЭЭХ товч дээр дарж бүртгүүлсэн баримт бичгээ баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-262916 дугаарт холбогдож авна уу. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/-аас авах боломжтой.

Previous Post

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СУРГАЛТ-СУДАЛГАА-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ II ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Next Post

БОХХААБХ:Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

2026-09-03
Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

2026-09-03
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-03
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-03
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +30 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-03
Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.