• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-10
Ангилал: Нийгэм
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

БНФУ-ын “Пома групп”-ийн Олон улсын төслүүдийг хариуцсан захирал Леонел Галлин Монгол Улсад хүрэлцэн ирж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн явц, гүйцэтгэлтэй танилцан хяналт тавин ажиллаж байна. Тэрбээр “Пома групп”-ийн гол зорилго нь уг төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн шинэ соёлыг Монгол Улсын нийслэлд нэвтрүүлэхээр зорьж буйгаа онцоллоо.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Холын хүнээс үг дуул” гэсэн  монгол үг байдагчлан эхлээд танаас Улаанбаатарын талаарх сэтгэгдлийг сонсъё?

Намайг Леонел Галлин гэдэг. Би “Пома групп”-ийн олон улсын төслүүдийг хариуцсан захирлаар ажилладаг. Монгол Улсад анх удаа ирж байна. Нийслэл Улаанбаатарт хэрэгжиж буй дүүжин замын тээвэр төслийн явц гүйцэтгэл, хэрэгжилттэй танилцахаар богино хугацаагаар ирээд байна.

Улаанбаатар хот бол эрч хүч ханхалсан хот шиг санагдлаа. Хүмүүс нь залуу, мөн хот нь тэр чигтээ бүтээн байгуулалтаар амьсгалсан мэдрэмж төрүүлж байна. Би зөвхөн дүүжин замын тээврийн төслийн хүрээнд яриагүй шүү /инээв/. Бидний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн нэг хэсэг болж байгаад баяртай байна.

Монголд ирэхэд төслийн гүйцэтгэл таны хүлээлтийг давж чадаж байна уу?

Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ “Пома групп” нь барилга угсралт, механик угсралтдаа монголын үндэсний компани “Моннис инженеринг” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа. Бид зөв компанийг сонгож, хамтран ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд томоохон төслийн барилга угсралтад туршлагажиж, сайн хамтрагч гэдгийг харуулж байгаа. Хоёрдугаарт, бид энэ жил барилга угсралтын ажлыг эхэлж, богино хугацаанд төслийнхөө дийлэнхийг хийж чадсан учир ирэх жил олон нийтэд системээ нээхэд бэлэн гэсэн итгэл дүүрэн байна. Мөн “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь захиалагчийн хяналт тавьж байгааг дурдах нь зүйтэй.

Дүүжин замын тээвэр төслийг хоёр үе шатад хуваах хэрэгтэй. Эхний жилд барилга угсралтын ажил болон газар шорооны ажлыг хийж гүйцэтгэдэг. Ялангуяа газар доорх бүтээн байгуулалтад маш их хугацааг зарцуулдаг. Харин ирэх жилд том кабелийг сүвлэж тохируулга хийн системээ ажиллуулна.

Кабель сүвлэнэ гэдгийг тодруулбал?

Энэ нь дүүжин замын тээврийн хоёр тулгуурын хооронд татсан ган кабельд кабиныг сүвлэн, хөдөлгөх систем гэж ойлгож болно. Энэ бол дүүжин замын тээврийн хамгийн чухал хэсэг байдаг. Кабель сүвлэх ажил нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт аюулгүй байдал. Эзгүй газарт кабелиар зорчих бус, хотын иргэд амьдарч байгаа, хүн ам суурьшсан газраар зорчих учир аюулгүй байдал хамгийн чухал. Хоёрдугаарт, маш

чанартай угсрах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэдийн хөдөлгөөнийг хорих, эсвэл авто машины хөдөлгөөнийг зогсоох, цахилгааныг нь таслах  зэрэг хожмын эрсдэл учруулахгүйн тулд маш богино хугацаанд чанартай, аюулгүй хийх ёстой. Энэ бол дүүжин замын тээврийн системийн угсралтын үеийн хамгийн хариуцлагатай ажлын нэг юм.

Дүүжин замын тээврийн системийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч группийн хувьд мэдээж чанартай, аюулгүй брэндийг монголд тамгалахыг зорьж байгаад тань итгэж байна. Гэхдээ цаашид аюулгүй ажиллах баталгааг хэн хариуцах вэ?

Бидний хамгийн том зорилт бол найдвартай, бүтээмжтэй дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулах явдал юм. Хоёр дахь том сорилт бол сайн барьсан сайн системийг аюулгүй ажиллуулахад чиглэнэ. Сайн менежментээр ажиллахгүй бол бүтээн байгуулалт маань зэв болоод л үлдэнэ. Тиймээс “knowhow”-г нутгийн иргэд буюу монголчуудад дамжуулах, сургах, засвар үйлчилгээг тогтмол хийх, түүнийг зохион байгуулах, хэрхэн менеж хийхийг давхар бодлогоор хэрэгжүүлэхийг зорьж байна. Системээ барьчихдаг, гэтэл хүмүүс ашиглахгүй бол ямар харамсалтай байх билээ?  Тэгэхээр “Пома групп”-ийн үндсэн зорилго нь системийг барьчхаад явах бус Улаанбаатар хотод урт удаан хугацаанд энэ системийг ажиллуулахын тулд нийслэлтэй нягт хамтарч, сургалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Түүнчлэн төслийн амжилтын гол түлхүүр нь ашиглалт байдаг. Хүмүүс дүүжин замын тээврийн системээр сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нь тэрхүү төслийн хамгийн том үр дүн нь гэж ойлгох хэрэгтэй.

Олон нийтийн зүгээс “Энэ үнэхээр тээврийн хэрэгсэл мөн үү, эрс тэс цаг агаартай оронд зохицох уу” гэдгийг ихээр асууж байна л даа?

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай дэлхийн том хотуудад бид энэ төслийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ систем анх бий болохдоо өндөр ууланд буюу 3000 метрийн өндөрт хүмүүс яаж очих вэ, тэдэнд яаж туслах вэ гэдэгт зориулж гаргасан систем учир энэ бол бидний хувьд асуудал биш. Зөвхөн хүйтэн гэлтгүй говь, цөлд ч бид энэ системийг барьж байгуулсан.

“Пома групп” нь дэлхийн хэдэн оронд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна вэ?

Өнөөдрийн байдлаар “Пома групп” нь 35-40 төсөл зэрэг удирдан хэрэгжүүлж байна. Тодруулбал, гурван салбарт хэрэгжиж байна. Нэгдүгээрт, уулын спорт цанын чиглэлээр, хоёрдугаарт, аялал жуулчлалын чиглэлд, гуравдугаарт, нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлж байна. Миний хариуцах ажил бол том хотуудын нийтийн тээврийн системд cable car-ыг нэвтрүүлэхэд чиглэдэг.

Дэлхийн томоохон хотууд нийтийн тээвэртээ Cable car-ыг нэвтрүүлж байна гэж та хэллээ. Шалтгааныг нь тодруулъя?

Дэлхийн томоохон хотууд нийтийн тээвэртээ сүүлийн 20-иод жил дүүжин замын тээврийг нэвтрүүлж буй нь байгалийн хүчин зүйлс, саадыг даван туулахад хамгийн хялбар, дөт систем болсонтой холбоотой гэж хэлж болно.

Хоёрдугаарт, Дүүжин замын тээврийг бусад мега төслүүдтэй харьцуулбал бүтээн байгуулалтын хугацаа нь маш богинохон буюу дунджаар 18-24 сар байдаг төдийгүй үнэ өртгийн хувьд дэд бүтцийн болон нийтийн тээврийн төслөөс 5-6 дахин хямд байдгаараа давуу талтай.

Танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Нэгдсэн төслийн удирдлагын газар

Previous Post

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

Next Post

Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

Next Post
Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.