• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-10
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл
 Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөллийн талаар дараах мэдээллийг хийжээ. Тэрээр ​Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаагийн 1.2 сая ажиллах хүчин буюу идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэхүү 1.2 сая ажиллах хүчин нь цалингийн дундаж хэмжээ болон 2.3 сая төгрөгийн цалингаар амьдарч байгаа гэсэн судалгаа бий.
Үүнээс нийт 226,895 иргэн төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажиллах хүчний 18.9%-ийг эзэлж байгаа юм. Эдгээр төрийн албан хаагчдынхаа цалинг төр төсвийн мөнгөөр шийдвэрлэдэг. Тэгэхээр төр цалингийн тогтолцоонд шууд утгаар нөлөөлж байгаа юм. Төрийн албан хаагчдын хувьд цалингийн шатлал гэж бий өөрөөр хэлбэл төрийн албаны ангилалд тулгуурлан төрийн албан хаагчдаа цалинжуулдаг. Нэг хэсгийнх нь цалинг нэмэхэд нөгөө хэсгийг нь тодорхой хэмжээгээр нэмэх шаардлагатай болдог. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Түүнчлэн 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн батлахдаа тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэхээр зохицуулсан.
​Ингэхээр үүний цаана хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай юм.
Нэгдүгээрт,
Бүтээмжид бус нийгмийн шаардлагад тулгуурлан цалин хөлсийг нэмэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляцийг өдөөх нөхцөл болж байна. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг өмнөх түүхүүдээс харж болно.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр багш нарын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 онд 802.5 мянган төгрөг байсан бол 2024 онд 2.41 сая төгрөгт хүрч, долоон жилийн хугацаанд гурван дахин өсчээ. Шууд харвал хүмүүсийн цалин нэмэгдээд асуудал шийдэгдсэн юм шиг боловч үүний эдийн засгийн нөлөөллийг тооцох шаардлагатай. 2017 онд нэг ам.доллар 2,433 төгрөгийн ханштай байсан бол 2024 оны эцэст 3,418 төгрөгт хүрч, төгрөгийн нэрлэсэн үнэ 40 орчим хувиар суларсан байна. Үүнтэй зэрэгцэн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 85.8 → 152 болж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин дунджаар 76 хувь өссөн байна. Тэгэхээр багш нарын цалин 3 дахин нэмэгдсэн мэт боловч нэмэгдсэн цалингийнх нь 1/3 нь буюу 116 хувь нь худалдан авалт болж чадахгүй байна. Өнөөдөр инфляц 9 хувьтай байна. 2026 онд энэ түвшнээс дээш гарвал, нэрлэсэн цалингийн өсөлт бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бус, эсрэгээрээ бууруулах эрсдэлтэй. Жишээ нь, 2026 онд багш нарын цалинг дунджаар 20 хувиар нэмэхэд инфляц 9 хувь байвал бодит өсөлт дөнгөж 10–11 хувьд хүрнэ. Харин инфляц 12–13 хувьд хүрвэл бодит өсөлт 6–7 хувь болж агшина. 15 хувиар цалингаа нэмүүлэх багш нарын хувьд бараг ямар ч өсөлт мэдрэгдэхгүй.
(https://business.mn/…/tsalingiin-usult-amdral-saijrah…/)
Тэгэхээр төрөөс инфляцийн түвшинд бага байлгах, мөнгөний ханшийн уналтаас сэргийлэх бодлогоо тодорхой болгож, хэрэгжүүлэх шаардлагатай. Тодорхой хэлвэл УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, бусад төсөв, эдийн засгийн бодлогоо үүнийг сайтар тооцож төлөвлөх хэрэгтэй. Тиймээс цалин нэмэх шийдвэрийг дан ганц нийгмийн шаардлага гэж харах бус, мөнгөний бодлогын хязгаар дотор, инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулан хэрэгжүүлэх нь чухал.
​Хоёрдугаарт,
Цалингийн хэмжээ салбар бүрт өөр боловч нэг хэсэгт өөрчлөлт орох нь нөгөө хэсэгтээ заавал өөрчлөлт авчирч байдаг.
Энэ нь цаагуураа ажиллах хүчний шилжилтийг бий болгох магадлалтай учраас салбарууд ажиллах хүчнээ хадгалж үлдэхийн тулд цалингаа нэмэхээс өөр сонголтгүй болдог. Тиймээс ч салбарууд цалин нэмэх хувь дээрээ үүнийг тооцож нэмнэ. Хувийн хэвшил ч ялгаагүй нэмнэ. Харин тэр нэмэгдсэн цалингийн зардлаа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээнэ. Өөр арга байхгүй. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэнэ. Тэгэхээр Засгийн газар энэ бүгдийг тооцож төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай бөгөөд үүсэх асуудлуудын үр дагаврыг арилгах хариу арга хэмжээнүүдээ төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Previous Post

108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Next Post

Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Next Post
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

2026-03-01
Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

2026-03-01
Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

2026-03-01
Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

2026-03-01
Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

2026-03-01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-03-01
3 дугаар сарын 02нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

3 дугаар сарын 02нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2026-03-01
Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.