• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-04-20
Ангилал: НИТХ
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ. Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцууллаа. Тухайлбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан бөгөөд чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх саналуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон 5 төлөөлөгчийн хамт өргөн барив. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:

  1. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулга мэдээлэл
  2. “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай,
  3. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлээх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах,
  4. Газар эзэмших эрх дуусгавар болгох, газрын байршил өөрчлөх зөвшөөрөл олгох тухай
  5. Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай
  6. Асуудал өргөн барих тухай (ЕБС-иуд спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглах тухай)
  7. Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай
  8. Асуудал өргөн барих тухай (Сургуулийн эргүүл ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай)
  9. 20226 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай
  10. “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авах тухай
  11. Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэн авах тухай
  12. “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  13. “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  14. Хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж дүрэмт өөрчлөлт оруулах тухай (Улаанбаатар хотын хийн хангамжийн газар)
  15. Хуулийг этгээдийг өөрчлөн байгуулж, дүрмийг шинэчлэн батлах тухай (Улаанбаатар кабель кар ХХК)
  16. Нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
  17. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
  18. Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  19. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-н 2026 оны 25/149 дүгээр тогтоол)
  20. Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэх тухай
  21. Нийслэлийн Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай
  22. Нийслэлийн гадаад үнэт цаас гаргаж эргэн төлөлтөөс 400 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай
  23. Төрийн шагналд тодорхойлох тухай
  24. НИТХ-ын ээлжит VII хуралдааныг товлон зарлах тухай

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Previous Post

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Next Post

Цаг агаарын мэдээ

Next Post
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японд 55 настай эрэгтэйг хутга тулган дээрэмдсэн Монгол залууг баривчилжээ

Японд 55 настай эрэгтэйг хутга тулган дээрэмдсэн Монгол залууг баривчилжээ

2026-05-14
“Машин бохирдууллаа” хэмээн дагавар хүүгээ хөнөөж нуусан залуу 22 жил, хүүгийн ээж 1 жил 2 сарын ял сонслоо

“Машин бохирдууллаа” хэмээн дагавар хүүгээ хөнөөж нуусан залуу 22 жил, хүүгийн ээж 1 жил 2 сарын ял сонслоо

2026-05-14
ЦЕГ-аас иргэн “С.Шаарийбуу халдлагад өртөөгүй” гэж мэдээлэв

ЦЕГ-аас иргэн “С.Шаарийбуу халдлагад өртөөгүй” гэж мэдээлэв

2026-05-14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

2026-05-14
УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-05-14
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-14
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-14
Ж.Алдаржавхлан: Талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж байна

Ж.Алдаржавхлан: Талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж байна

2026-05-13
“Meta” компьютерын гарын товшилт, хулганын хөдөлгөөнийг хянаж буйг ажилтнууд нь эсэргүүцжээ

“Meta” компьютерын гарын товшилт, хулганын хөдөлгөөнийг хянаж буйг ажилтнууд нь эсэргүүцжээ

2026-05-13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа.

2026-05-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.