• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлын хэсэг хуралдлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-22
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлын хэсэг хуралдлаа

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2025.10.21) хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 15 цаг 28 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тус байгууллагаас ирүүлсэн саналтай холбогдуулан ирэх долоо хоногт тус компанийн байранд уулзалт зохион байгуулах, уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илэрхийлээд өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас уг асуудлыг хасах горимын санал гарав. Энэ горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувийн саналаар дэмжив.

Иймд хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн явцын мэдээллийг сонсож эхлээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ерөнхий мэдээлэл нэгтгэн танилцуулсан. Ажлын хэсгүүд маш эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг холбогдох тооцооллуудыг хийж, хүүгийн талаарх хувилбаруудыг боловсруулсан байгаа талаар дурдав. Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Г.Дамдинням сайд ахалж ажиллаж байгаа бөгөөд “Онтрэ” компанид хэлэлцээрийн баг ирүүлэх урилгыг хүргүүлжээ. Сайд холбогдох хариугаа өнөөдөр хүлээн авснаа дурдаад бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохыг танилцуулсан. “Рио Тинто” компаниас энэ сарын сүүлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр шийдэж, холбогдох мэдээллээ ирүүлсэн байгаа аж. “Онтрэ” компанийн зүгээс 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох саналтай байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа аж. Ажлын хэсгүүдэд Ерөнхий сайд чиглэл өгсөн талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Үргэлжлүүлэн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулжээ. Дэд ажлын хэсгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга ахалсан бөгөөд холбогдох мэргэжлийн багуудтай хамтран зургаан удаа хуралдсан байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг зээлийн хүүгийн талаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас гаргасан загварчлалын дагуу хувилбарт тооцооллуудыг хийж, “Оюу толгой” компанийн санхүү, тооны өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн олон улсын зах зээлд гарсан зээл, бондын судалгааг гүйцэтгэж ажиллаж байгаа юм байна. “Рио Тинто” буюу хувь нийлүүлэгчдийн хамаарал бүхий талуудаа хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд зохион байгуулах саналаа албан ёсоор хүргүүлжээ. “Рио Тинто” компани товлосон хүлээн зөвшөөрч байгаа хэмээн мэдээлэлд дурдсан.

Зээлийн хүүгийн асуудлаар хөндлөнгийн, зөвлөх багууд, эрдэмтэн, судлаачдаар давхар тооцоо, судалгаа хийлгэн, ажлын дэд хэсгийн тооцооллыг баталгаажуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.

Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг гурван дэд ажлын хэсэгтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Уул уурхай,  байгаль орчны асуудал хариуцсан ажлын дэд хэсэг, Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсэг, Эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү танилцуулав.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хэлэлцээрийн явцад Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангаж, хамгаалдаг, цаашид ч хамгаална гэдгийг илэрхийлж, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллах, Монгол Улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын хуулийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйг анхаарах шаардлагатай байгааг гишүүд хэлж байв.  Түүнчлэн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажилладаг гурван гишүүний нэгийг чөлөөлсөн асуудлыг, “Оюу толгой” компанийн засаглалыг сайжруулах тодорхой дүн бүхий нууцын асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас хариулт авсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан холбогдох ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо чухал дэмжлэг үзүүлж ажилласан гэдгийг хуралдааны явцад гишүүд, Г.Дамдинням сайд тэмдэглэж байв.

Монгол Улсын газар нутаг дээр, Монгол Улсын газрын хэвлийн баялгийн талаарх хэлэлцээр хийж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөх ёстой гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал хэллээ. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Оюу толгой төслийн хэлэлцээртэй холбоотой асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн. Монгол Улсын зүгээс олон улсын жишигт нийцсэн, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлээд холбогдох нээлттэй сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хуудас бүр дээр нууцын тамга дарж ирүүлж буй баримт бичгүүдийг хууль журмынхаа хүрээнд хянаж, ил  болгуулахаар Засгийн газарт хандаад буйгаа дурдав.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хууль тогтоомжийн хүрээнд ард түмний мэдэх эрхийг хангахаар ил тод, нээлттэй байх зарчмыг ханган ажиллахаа мэдэгдэв.  Хуралдааны төгсгөлд тэрбээр хэлэлцээрт орж байгаа Засгийн газрын ажлын хэсгүүдэд амжилт хүсээд “Та бүхэн ард түмний итгэл, хүлээлт дор хэлэлцээрт орж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомждоо нийцүүлэн, Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгох ёстой. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо үүн дээр анхааралтай ажиглах болно” гэв.

Ийнхүү мэдээллүүдийг сонсож, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

ХХНББХ, ТБХ: Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

Next Post
ХХНББХ, ТБХ: Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

ХХНББХ, ТБХ: Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо

2026-05-27
Ирэх сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөхгүй бол торгож, алданги тооцно

Ирэх сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөхгүй бол торгож, алданги тооцно

2026-05-27
ҮХЦ: Шийдвэрээ 13:30 цагт танилцуулна

ҮХЦ: Шийдвэрээ 13:30 цагт танилцуулна

2026-05-27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

2026-05-27
Дорнын зурхай

Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-05-27
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө үүл багасна, бороо орохгүй

2026-05-27
1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.