• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ:“АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГЫГ БУУРУУЛАХ, СЭРГИЙЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОВСРУУЛЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-20
Ангилал: Эрүүл мэнд
ЭМЯ:“АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГЫГ БУУРУУЛАХ, СЭРГИЙЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОВСРУУЛЛАА
Амиа хорлож нас барсан тохиолдлын  23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байна.
  • Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна.
  • Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төвд 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны 9 сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95.3%-д амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ.
  • Хордлогын дийлэнх (83.6%) нь 16–30 насны залуус байсан бөгөөд тэдний 56.1% нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь хүүхэд, өсвөр насныхан болон амьдралаа эхлүүлж буй залуус амиа хорлох эрсдэлд илүү өртөмтгий байгааг харуулж байна.
Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг. Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.

Иймд 2025 оны 9-р сард зохион байгуулагдсан “Сэтгэцийн эрүүл мэнд-2025 чуулганыг “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор хийж, амиа хорлолтын асуудлыг онцгойлон анхаарч байна. Чуулганы үеэр, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулж тусгах, салбар бүрийн оролцоонд тулгуурласан нэгдсэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг тооцох нь нэн чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, 2024-2027 онд хэрэгжүүлэх “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 4 зорилт, 34 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Тухайлбал:

  1. 2022 онд “Амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчигээ үзүүлэх заавар батлах тухай “ А/149 дүгээр тушаал, “Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зурагдад батлах тухай” А779 дзгээр тушаалыг тус тус батлан хэрэгжлүүлж байна.
  2.  Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах зорилгоор сэтгэцийн эрүүл мэндийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 6 болон 14 насанд нь хийж байна.
  3. Тамхины хяналтын тухай хуульд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи, түүний цэнэглэгч шингэн, дагалдах хэрэгслийг нэмж тусган, хуулийн төслийг боловсруулж, УИХ-н Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 19-нд УИХ-н даргад өргөн барьсан.
  4. “Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хөтөлбөр /mhGAP/-ийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж, 15 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хэрэгжүүлээд байна.
  5. ”Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд”, “Согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах “Аюулгүй” арга хэмжээний төлөвлөгөө”-г  хэрэгжүүлэхээр ажиллаж төлөвлөгөөний төслийг боловсруулсан.
  6. “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахаар Япон, Солонгос улсын сайн туршлагатай танилцаж, үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад бэлэн болоод байна.
  7. Сэтгэл зүйн боловсрол, нийгмийн дэмжлэг, хүртээмжтэй тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх бодлогыг тусгахаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна.
Previous Post

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Next Post

ХАНГАЙН БҮСИЙН ‘АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Next Post
ХАНГАЙН БҮСИЙН ‘АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

ХАНГАЙН БҮСИЙН 'АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025' ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.