• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-08
Ангилал: Нийгэм
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх бүсийг НИТХ-аар тогтооно гэж заасан. Үүний дагуу НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоосон. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийн суурьшлын бүсээр хориглосон бүсүүдийг тогтоож, журамласан. Мөн дүүргийн Засаг дарга нар хориглосон бүсэд нэвтэрсэн малыг тус бүсээс гаргах, стандарт зохих шаардлага хангасан хашаанд байршуулах, байршуулсан зардал болох мал эмнэлгийн үйлчилгээ, тэжээл, тээвэрлэлтийн зардал зэргийг малын эзнээс гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт үйлчилдэг байна.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргаас холбогдох байгууллага, дүүргүүдэд дээрх хууль журмыг хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд иргэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Нэг нэгж 1000 төгрөгөөр тооцогддог учраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд малаа нэвтрүүлсэн иргэн нэг сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгийн торгуультай. Хуулийг иргэд, төрийн захиргааны байгууллага аль аль талаасаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Хотын төвийн зургаан дүүрэг, ялангуяа Богдхан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мал нэвтэрсэн зөрчлүүд гараад байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа газар, агентлагууд хэрэгжүүлэх нь зүйтэй байна” гэв. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа нэвтрүүлж байгаа нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэл ихтэй. Жишээлбэл, өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Шар хоолойн ам Дунд төгөл гэх газарт шүлхий өвчин гарч, долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон. Гоц халдварт өвчин гарсан тухайн хэсэг нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс байсан. Гэтэл хуулийн хэрэгжилт сул, хууль журмыг мөрдөөгүйн улмаас өвчлөл гарч, хязгаарлалт тогтоож, тухайн бүсэд оршин сууж байгаа 500 гаруй иргэний эрх ашиг зөрчигдсөн. Эдийн засгийн хувьд ч хохиролтой. Тухайлбал, Шар хоолойн аманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосноор Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 165,057,190.0 төгрөгийн хөрөнгө гарган хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.

Previous Post

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Next Post

БОХХААБХ: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав

Next Post
БОХХААБХ: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав

БОХХААБХ: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.