• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

1,6 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДАХ 19 МЯНГАН ТОНН ДАГАЛДАХ МЕТАЛЛД АМНАТ ТӨЛӨӨГҮЙ АЛТАЙ ХҮДЭР ХХК-ИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-03
Ангилал: Хууль
300,000 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 6 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА
Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нар “А” ХХК-д албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд БНХАУ-д экспортолсон 1,6 сая тонн төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл болох алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19 мянган тонн дагалдах металлд АМНАТ төлөөгүй зөрчил хяналт шалгалтаар илэрч, 2023 оны 01 сард №Н дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги нийт 10,7 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл А ХХК-аас татварын улсын байцаагч нар, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчиж, төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл болох 19 мянган тонн дагалдах металлд АМНАТ нөхөн ногдуулж буй нь огт үндэслэлгүй, төлбөрийн хэмжээг 10,6 тэрбумаар багасгуулахаар маргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэргийг хэлэлцээд: 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, ЗГ-ын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт, 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу төмрийн хүдрийн баяжмал доторх бусад төрлийн ашигт малтмал нэрийдлээр дагалдах металлд АМНАТ ногдуулсан нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр ногдуулахдаа дагалдах металлаас төлбөр тооцож авах зохицуулалт нь тайлант хугацаанаас хойш бий болсон нөхцөл байдал тул иргэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тэдгээрт эрх үүрэг болгосон тус зохицуулалт журмыг буцаан хэрэглэхгүй гэх дүгнэлтийг хийж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 10,5 тэр бум төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж: А ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан тайлагнасан байна, гэхдээ тухайн хүдэрт агуулагдаж байгаа 19 мянган тонн дагалдах металл, эрдэс, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг тайлагнаж төлөөгүй гэж үзэж хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий актаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь заалтыг удирдлага болгон шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу улсын хилээр гаргасан дагалдах баялагт АМНАТ төлнө. Гэхдээ энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар дагалдах баялагт АМНАТ-ыг хэрхэн, яаж тооцсон нь тодорхойгүй байх тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих баруун бүсийн цогц арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулна

Next Post

Мюнхений нисэх буудалд дрон нисгэсэнтэй холбоотойгоор нислэгүүд саатжээ

Next Post
Мюнхений нисэх буудалд дрон нисгэсэнтэй холбоотойгоор нислэгүүд саатжээ

Мюнхений нисэх буудалд дрон нисгэсэнтэй холбоотойгоор нислэгүүд саатжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2026-09-14
Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

2026-09-14
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

2026-09-14
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно

2026-09-14
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +24 градус дулаан байна

2026-09-14
Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.