• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих баруун бүсийн цогц арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-03
Ангилал: Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих баруун бүсийн цогц арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрд боломж нээж оролцоог тэгш болгох бодит өөрчлөлтийг хийх, хариуцлага, оролцоо, итгэлийг сэргээх зорилгоор “ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” уриан дор 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.
🔹Монгол Улсын Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц арга хэмжээг 10 дугаар сарын 06-наас 07-ны хооронд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага баруун таван аймаг дахь салбар байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах юм.
Энэ үеэр иргэдэд салбарын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээг шуурхай хүргэх өдөрлөг зохион байгуулна.
Тухайлбал,
✔️Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, үзэсгэлэн худалдаа буюу АБИЛИТИ ЭКСПО;
✔️Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэх, зөвлөгөө өгөх;
✔️Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгнө.
✔️Мөн ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр хэлэлцүүлэг, Хүүхдийн төлөө салбар зөвлөлийн хурал, салбарын албан хаагчдад зориулсан сургалт уулзалт, орон нутаг дахь ажил олгогч эзэд, ТББ-уудад зориулсан сургалт зэргийг зохион байгуулна.
Previous Post

Тосны ургамлын 2100 тонн нөөц бүрдүүлээд байна

Next Post

1,6 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДАХ 19 МЯНГАН ТОНН ДАГАЛДАХ МЕТАЛЛД АМНАТ ТӨЛӨӨГҮЙ АЛТАЙ ХҮДЭР ХХК-ИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Next Post
300,000 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 6 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА

1,6 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДАХ 19 МЯНГАН ТОНН ДАГАЛДАХ МЕТАЛЛД АМНАТ ТӨЛӨӨГҮЙ АЛТАЙ ХҮДЭР ХХК-ИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.