• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсан хөшөө болон мөнхөрлөө

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-29
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсан хөшөө болон мөнхөрлөө

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, XX зууны утга зохиолын томоохон төлөөлөгч Ш.Сүрэнжавын дурсгалын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ. Энэ үеэр Шаравын Сүрэнжавын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт болов.

Нээлтийн үеэр ‘Шаравын Сүрэнжав’ сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг хэлэхдээ, “Дөрвөн жилийн өмнө Шаравын Сүрэнжав санг үүсгэн байгуулан энэхүү дурсгалын цогцолбор барих ажлыг зорьж байсан бол ийнхүү биеллээ олж байна. Энэхүү цогцолбор талбайд утга уран зохиол, яруу найрагт дуртай хэн бүхэн ирж ном уншдаг, номынхоо нээлтийг хийдэг дурсгалын талбай байгаасай гэж хүсэж зорьж байгуулсан. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Та бүхэн маань дуртай үедээ ирж, энд сууж, амарч шүлэг найргаа бичиж байгаарай гэж хүсье” хэмээв.

Шаравын Сүрэнжавын дурсгалын талбайд их яруу найрагчийн “Би тэнгэрийн хүү”, “Нэр”, “Ээж минь”, ‘Амьдрал минь, би чамд хайртай’, ‘Бүсгүйчүүл’, ‘Миний нутгийн бараа’, ‘Намуун үдэш’, ‘Миний ардын сэтгэл цагаан’, ‘Арав дахь хавраа үдье’, ‘Нэрээр хийсэн шүлэг’, ‘дөрвөн мөрт’ зэрэг олон сайхан бүтээлийг уншиж танилцах боломж бүрдүүлжээ.

Гурван метрийн өндөртэй хүрэл гэрэлт хөшөөг Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан болон нэрт соён гэгээрүүлэгч Б.Ренчин агсны ач хүү уран барималч Б.Дэнзэн нар урлан мөнхжүүлсэн байна.

Хөшөөний нээлтэд Ш.Сүрэнжав агсны гэр бүлийнхнээс гадна үе үеийн зохиолч, найрагчид нэгэн дорж цуглаж түүнд хүндэтгэл илэрхийлэн, шилдэг бүтээлүүдээс нь уншиж сонирхуулсан юм.  

Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөд дуулагдах гайхалтай дуунуудаас гадна Монголыг дэлхийд тамгалсан эрийн гурван наадмын тухай цуврал кино, гайхалтай шүлэг, найраглал нь үеийн үед оюун санааны түүчээ болсоор байгаа билээ. Ш.Сүрэнжав агсны олон бүтээлийг ОХУ, Югослав, Герман, Польш, Чех, Итали, Хятад, Солонгос хэлээр орчуулсан бөгөөд 2000 онд “Дэлхийн шилдэг яруу найрагч” олон улсын шагнал хүртсэн юм.

эх сурвалж: Монцамэ

Previous Post

Асахакүрюү Р.Жамъянтогтох жюүрёод, Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд түрүүллээ

Next Post

Украины Ерөнхийлөгч Зеленский: Оросын эрчим хүчний худалдаанд хатуу хориг тавих нь зайлшгүй чухал

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

2026-11-04
Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

2026-11-04
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.