Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан нөхцөл байдал, учирсан хохирол болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, 2022 онд Нөмрөгт хийсэн судалгаагаар 14 мянган туурайтан амьтан байх боломжтой гэж үзсэн байна. Мөн Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Тэрээр “Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, залуучуудаас хандив, тусламж үзүүлье гэсэн санаачилга гарч байгаа юм билээ. Үүнийг манай яамны зүгээс судалж үзэхэд Онцгой комиссын дэргэд сан байгуулж, аймаг нь зохион байгуулалтаа хариуцан ажиллах бүрэн боломжтой юм байна.
Байгалиа хамгаалъя, ан амьтнаа хамгаалъя гэсэн санаачилгатай аж ахуйн нэгж, байгууллагууд аймгийн Онцгой байдлын газарт хандаж болно. Мөн тухайн дансанд санхүүжилт, хандив төвлөрүүлж, шаардлагатай арга хэмжээнд зарцуулах бүрэн боломжтой” гэсэн юм.











Сэтгэгдэл бичих