Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Туулын хурдны замын төслийн чиглэлд өөрчлөлт оруулж, түгжрэлийг бууруулахад илүү үр ашигтай шийдэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.
Тэрбээр “Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. Бидний гэрээ байгуулсан ‘China Highway’ компани нь энэ чиглэлээр ажиллах чадвар, туршлага, нөөцтэй. Нэгэнт гэрээ байгуулсан учраас гэрээний хүрээнд өөрчлөлт оруулж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай гарцуудыг бий болгоно. Үүний хүрээнд баруун гарцыг 2027 онд барихаар төлөвлөсөн.
Наадамчдын гүүрнээс баруун тийш, 22-ын товчоо хүртэл 14.3 км урт, зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөж байна. Ингэснээр бургас огтлох, байгаль орчин бусниулах шаардлагагүйгээр төслийн чиглэлийг өөрчилж, зам барина” гэсэн юм.












Сэтгэгдэл бичих