• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Алтан бөмбөг’ шагналыг Дембеле хүртлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-23
Ангилал: Дэлхий, Спорт
‘Алтан бөмбөг’ шагналыг Дембеле хүртлээ

“Пари Сен-Жермен” болон Францын шигшээ багийн довтлогч Усман Дембеле “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d’Or) шагналын эзэн боллоо.Хоёрдугаар байрыг “Барселона” болон Испанийн шигшээ багийн залуу тоглогч Ламин Ямал эзэлжээ. Энэ оны долоодугаар сард 18 нас хүрсэн тэрбээр Раймон Копагийн нэрэмжит (21-ээс доош насны) оны шилдэг залуу хөлбөмбөгчинд олгодог шагналыг хүртлээ. Санал хураалтад гуравдугаар байрыг ПСЖ-гийн хагас хамгаалагч, португал тоглогч Витинья эзэлсэн байна.

Өдгөө 28 настай Усман Дембеле өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн, цомын түрүүг уламжлал ёсоор хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, мөн клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн зургаа дахь франц тоглогч боллоо. Түүнээс өмнө Раймон Копа (1958), Мишел Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991), Зинедин Зидан (1998), Карим Бензема (2022) нар хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн төрөлд “Алтан бөмбөг” шагналын эзнээр “Барселона” багийн тоглогч Айтана Бонмати гурав дахь удаагаа тодорлоо. Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчид олгодог Йохан Кройффын нэрэмжит шагналыг Английн шигшээ багийн нидерланд дасгалжуулагч Зарина Вигман, Лев Яшины нэрэмжит шагналыг хаалгач Ханна Хэмптон хүртсэн бол эмэгтэйчүүдийн оны шилдэг клубээр Аваргуудын лигт түрүүлсэн Лондоны “Арсенал” шалгарчээ.

Шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар Аваргуудын лигийн аварга ПСЖ багийн испани дасгалжуулагч Луис Энрике тодорчээ.

Шилдэг эрэгтэй хаалгачаар Италийн аварга Жанлуижи Доннарумма шалгарсан байна. Энэ улиралд “Манчестер Сити”-д шилжиж ирсэн тэрбээр өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглолт үзүүлснийхээ төлөө Л.Яшины нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.

Эх сурвалж: монцамэ

Previous Post

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо

Next Post

Айлын гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Next Post
Айлын гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Айлын гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.